Өсвөрийн бадминточид Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медаль хүртжээ


9-р сарын 3
15 цаг 59 минут

Тажикистаны Хужанд хотноо болсон бадминтоны Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг гурван медальтай эх орондоо ирж байна.

 

Зургаан өдөр үргэлжилсэн тус тэмцээнд Иран, Туркменистан, Тажикистан, Киргиз, Казахстан, Узбекистан, Монгол гэсэн долоон орны 80 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас дасгалжуулагч Б.Хувьтөгөлдөрийн удирдлагад есөн тамирчин ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорив. Улмаар U16 болон U19 насанд гурван хүрэл медаль хүртжээ. 

Тодруулбал, U16 насны эмэгтэйчүүдийн ганчаарчилсан төрөлд О.Амин-Эрдэнэ, U19 насны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Ү.Өсөх-Ирээдүй, U19 насны эрэгтэй хосын төрөлд Э.Тэмүүлэн, Ү.Өсөх-Ирээдүй нар хүрэл медалиар энгэрээ мялаасан байна.


Энэхүү тэмцээн нь Монголын өсвөрийн тамирчдад Төв Азийн бүсийн шилдэг тамирчидтай өрсөлдөж, олон улсын тэмцээний туршлага хуримтлуулах, ур чадвараа сорих чухал боломж байжээ. Түүнчлэн “Айчи-Нагояа 2026” Азийн зуны спортын ХХ наадамд эх орноо төлөөлөн оролцох О.Амин-Эрдэнэ, Ү.Өсөх-Ирээдүй нарын хувьд томоохон сорилуудын нэг байсныг албаныхан онцоллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Өсвөрийн бадминточид Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медаль хүртжээ1 цаг 24 минутын өмнөНийслэлийн цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ1 цаг 25 минутын өмнөУлирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг маргааш эхлүүлнэ1 цаг 27 минутын өмнөДалайн гадаргуугийн дундаж хэм +21.1-д хүрчээ2 цаг 12 минутын өмнөХүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно2 цаг 15 минутын өмнөОюутолгой компани газрын доройтлыг бууруулах зорилгоор 100 сая мод өвлүүлнэ2 цаг 15 минутын өмнөАН: 2027 оны төсөв сонгуульд зориулсан төсөв2 цаг 16 минутын өмнөСаудын Араб, БНСУ-ын хөлгүүд Ормузын хоолойд халдлагад өртжээ2 цаг 31 минутын өмнө"Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй"2 цаг 32 минутын өмнөДэлхийн нүүдэлчдийн наадмаас мас-рестлингийн тамирчид 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ2 цаг 32 минутын өмнөТэрэлжээс 156 тонн хог цэвэрлэжээ9 сар 2. 15:51Завхан аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ9 сар 2. 15:50
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.