Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг маргааш эхлүүлнэ


9-р сарын 3
15 цаг 56 минут

2026-2027 оны улиралын томуугийн дархлаажуулалтыг “Томуугийн эсрэг хамтдаа” уриан дор зохион байгуулж, дэгдэлт эхлэхээс өмнө зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулах зорилгоор маргаашаас орон даяар эхлүүлж байна.


Сонгинохайрхан дүүргийн “Баянбигэр” өрхийн эрүүл мэндийн төвд өнөөдөр улирлын томуугийн дархлаажуулалтын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нээлтэд үг хэлэхдээ “Манай улсад томуугийн дэгдэлт аравдугаар сараас эхэлж, 1-2 дугаар сард оргил үедээ хүрдэг. Тиймээс энэ жил вакцинжуулалтыг эрт эхлүүлж, томуугийн дэгдэлтээс өмнө зорилтот бүлгийн хүн амаа дархлаажуулахад анхаарч байна. Өнгөрсөн жил зорилтот бүлгийн хүн амын 99 хувийг дархлаажуулсан. Энэ жил Засгийн газар вакцины хүн тунг нэмэгдүүлж, зорилтот бүлгийн бүх иргэдээ дархлаажуулалтад хамруулахад анхаарч байна. Хамгийн гол нь томуугийн улирал эхлэхээс өмнө дархлааг нь тогтоох юм” хэмээн онцоллоо.

 

Монгол Улсын Засгийн газар 2025 онд 300 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авч, зорилтот бүлгийн хүн амын 99 хувийг дархлаажуулсан байдаг. Харин энэ жил вакцины тоог 500 мянган хүн тун болгон нэмэгдүүлжээ. Ингэснээр энэ жил зорилтот бүлгийн хүн амыг томуугийн эсрэг дархлаажуулалтад бүрэн хамруулах боломжтой болов. Энэ жил ДЭМБ-аас зөвлөмж болгосон, БНСУ-д үйлдвэрлэсэн 4 цэнт вакцинаар сонгож, Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан худалдан авчээ. Вакциныг 6 сартайгаас 6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, 65 болон түүнээс дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй иргэд зэрэг зорилтот бүлгийн хүн амд үнэ төлбөргүй хийнэ.

 

Томуугийн улирал эхлэхээс өмнө дархлаажуулалтыг эрт хийж байгаа нь эрсдэлт бүлгийн иргэдийг халдварын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтойг эмч нар хэллээ. Манай улсад 2024-2025 оны томуугийн улиралд хийсэн судалгаагаар 1-5 насны хүүхдийг вакцинд хамруулснаар томуугийн халдварын улмаас эмнэлгийн тусламж авах эрсдэлийг 75.2 хувиар бууруулсан үр дүн гарсан байна. Тиймээс маргаашаас эхлэн улсын хэмжээнд 600 гаруй эрүүл мэндийн нэгжийн 1300 гаруй эмч, мэргэжилтэн зорилтот бүлгийн хүн амыг томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах юм. Эрүүл мэндийн яамнаас иргэдийг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, өөрийгөө болон гэр бүл, үр хүүхэд, ахмад настнуудаа томуугийн өвчлөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэхийг уриаллаа. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Өсвөрийн бадминточид Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медаль хүртжээ1 цаг 24 минутын өмнөНийслэлийн цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ1 цаг 25 минутын өмнөУлирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг маргааш эхлүүлнэ1 цаг 27 минутын өмнөДалайн гадаргуугийн дундаж хэм +21.1-д хүрчээ2 цаг 12 минутын өмнөХүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно2 цаг 15 минутын өмнөОюутолгой компани газрын доройтлыг бууруулах зорилгоор 100 сая мод өвлүүлнэ2 цаг 15 минутын өмнөАН: 2027 оны төсөв сонгуульд зориулсан төсөв2 цаг 16 минутын өмнөСаудын Араб, БНСУ-ын хөлгүүд Ормузын хоолойд халдлагад өртжээ2 цаг 31 минутын өмнө"Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй"2 цаг 32 минутын өмнөДэлхийн нүүдэлчдийн наадмаас мас-рестлингийн тамирчид 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ2 цаг 32 минутын өмнөТэрэлжээс 156 тонн хог цэвэрлэжээ9 сар 2. 15:51Завхан аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ9 сар 2. 15:50
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.