Далайн гадаргуугийн дундаж хэм +21.1-д хүрчээ


9-р сарын 3
15 цаг 10 минут

Дэлхийн далайн гадаргуугийн дундаж температур энэ сарын 22-ны өдөр цельсийн +21.1 хэм болжээ. Энэ бол хиймэл дагуулаас ажиглалт хийж эхэлсэн 1979 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна хэмээн Copernicus буюу дэлхийг ажиглах, байгаль орчин болон аюулгүй байдлыг хянах Европын Холбооны алба мэдээллээ.   

 

Ингэснээр 2024 оны гуравдугаар сард бүртгэгдсэн +21.09 хэм гэсэн үзүүлэлтээс давсан байна. Дээд үзүүлэлтийг бүртгэн авсан цаг хугацаа ч сонирхол татаж байгаа юм. Учир нь, Өмнөд тал бөмбөрцөгт зун дууссаны дараа буюу голдуу гуравдугаар ба дөрөвдүгээр саруудад дэлхийн далайн хэм дээд түвшинд хүрдэг байна.

 

Эль-Ниньо үзэгдэл далайн ус бүлээсэхэд нөлөөлж байгаа боловч хүмүүсийн үйл ажиллагаатай холбоотой дулааралтай хавсарснаар усны хэм нэмэгдэж байгаа. Далайн усны хэм нэмэгдэхийн хэрээр далай тэнгисийн экологийн тогтолцоо болон эрэг орчмын хот суурингуудад учрах эрсдэл нэмэгдэнэ гэж Дунд хугацаанд цаг агаарыг урьдчилан таамаглах Европын төвийн стратегийн төлөвлөлт хариуцсан захирал Саманта Бёржесс ярьж байна.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Өсвөрийн бадминточид Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медаль хүртжээ28 минут 41 секундын өмнөНийслэлийн цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ30 минут 30 секундын өмнөУлирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг маргааш эхлүүлнэ31 минут 48 секундын өмнөДалайн гадаргуугийн дундаж хэм +21.1-д хүрчээ1 цаг 18 минутын өмнөХүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно1 цаг 20 минутын өмнөОюутолгой компани газрын доройтлыг бууруулах зорилгоор 100 сая мод өвлүүлнэ1 цаг 21 минутын өмнөАН: 2027 оны төсөв сонгуульд зориулсан төсөв1 цаг 22 минутын өмнөСаудын Араб, БНСУ-ын хөлгүүд Ормузын хоолойд халдлагад өртжээ1 цаг 37 минутын өмнө"Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй"1 цаг 38 минутын өмнөДэлхийн нүүдэлчдийн наадмаас мас-рестлингийн тамирчид 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ1 цаг 38 минутын өмнөТэрэлжээс 156 тонн хог цэвэрлэжээ9 сар 2. 15:51Завхан аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ9 сар 2. 15:50
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.