Саудын Араб, БНСУ-ын хөлгүүд Ормузын хоолойд халдлагад өртжээ


9-р сарын 3
14 цаг 51 минут

Саудын Арабын эзэмшлийн хөлөг онгоц наймдугаар сарын 31-ний өдөр Ираны халдлагад өртөж, хоёр филиппин далайчин амиа алджээ. Тодруулбал, "Sidr" нэртэй хөлөг Ормузын хоолойгоор өнгөрч яваад халдлагад өртсөнийг Саудын Арабын үндэсний ачаа тээврийн компани "Bahri" есдүгээр сарын 2-ний өдөр мэдэгдсэн байна. "Sidr" хөлөг Оманы Мусандамын хойг орчимд цохилтод өртсөн тухайн цаг үед Өмнөд Солонгосын эзэмшлийн өөр нэг хөлөг мөн цохилтод өртсөнийг далайн аюулгүй байдлын фирмүүд мэдээлжээ.

Иран улс Саудын Арабын мэдэгдэлд тухайлан хариу өгөөгүй байна. Гэхдээ зөвшөөрөлгүй замаар дамжин өнгөрч явсан хоёр хөлөн онгоц мина мөргөсний улмаас галд өртсөн гэж өмнө нь мэдэгдээд байсан юм.

Саудын Арабын Гадаад хэргийн яам албан мэдэгдэлдээ Ираны Йордан, Бахрейн, Кувейтэд хийсэн халдлагыг буруушаахын зэрэгцээ хүчирхийллийг зогсоож, олон улсын далайн тээврийн аюулгүй байдлыг хүндэтгэх шаардлагатайг онцолжээ.

Сүүлийн өдрүүдэд АНУ-ын цэргийнхэн Иранд агаарын цохилт өгч, Ираны хүчин хариуд нь хөрш зэргэлдээ Арабын орнууд дахь АНУ-ын баазуудыг пуужин, нисгэгчгүй онгоцоор онилоод буй. Ираны есдүгээр сарын 2-нд мэдээлснээр, АНУ-ын цохилтоос болж 18 хүн нас барж, 108 хүн гэмтэж бэртсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Өсвөрийн бадминточид Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медаль хүртжээ24 минут 36 секундын өмнөНийслэлийн цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ26 минут 25 секундын өмнөУлирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг маргааш эхлүүлнэ27 минут 43 секундын өмнөДалайн гадаргуугийн дундаж хэм +21.1-д хүрчээ1 цаг 14 минутын өмнөХүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно1 цаг 16 минутын өмнөОюутолгой компани газрын доройтлыг бууруулах зорилгоор 100 сая мод өвлүүлнэ1 цаг 17 минутын өмнөАН: 2027 оны төсөв сонгуульд зориулсан төсөв1 цаг 18 минутын өмнөСаудын Араб, БНСУ-ын хөлгүүд Ормузын хоолойд халдлагад өртжээ1 цаг 33 минутын өмнө"Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй"1 цаг 34 минутын өмнөДэлхийн нүүдэлчдийн наадмаас мас-рестлингийн тамирчид 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ1 цаг 34 минутын өмнөТэрэлжээс 156 тонн хог цэвэрлэжээ9 сар 2. 15:51Завхан аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ9 сар 2. 15:50
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.