2026-2027 оны хичээлийн жилд ахлах ангийн сурагчид судлах хичээлээ өөрсдөө сонгоно.
Өөрөөр хэлбэл, сурагчид эцэг эх, асран хамгаалагчтайгаа зөвлөлдсөний үндсэн дээр 2026-2027 оны хичээлийн жилийн турш судлах хичээлээ сонгоно гэсэн үг. Сонголтыг энэ сарын 9-нийг хүртэл сургууль тус бүрийн системээр зохион байгуулах юм.
Ахлах ангийн сурагчид англи хэл, биологи, бизнес судлал, газар зүй, дизайн зураг зүй, математик, механик ба электроник, монгол хэл, бичиг, мэдээллийн технологи, нийгэм судлал, орос хэл, түүх, уран зохиол, физик, хими, хувцасны загвар зохион бүтээгч гэсэн 16 хичээлээс хүссэнээ сонгож судлах юм.
Ингэхдээ аравдугаар ангийнхан дөрвөн хичээл сонгож судална. Харин 11, 12-р ангийн сурагчид тус бүр гурван хичээл сонгохоор заажээ. Сургуулийн системд сонголтоо баталгаажуулсан тохиолдолд хичээлийн жилийн турш дахин солих боломжгүй аж.

Сэтгэгдэл бичих