Налайхын Үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэн дулааны цахилгаан станц барина


9-р сарын 2
15 цаг 36 минут

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр Налайхын Үйлдвэрлэл, технологийн парк ХК-ийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын боломжийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ.

Энэхүү ажлын хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Си Вай Си Кэй” ХХК-тай паркийн нутаг дэвсгэрт 2×15×2 МВА цахилгаан, 2×35 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны цахилгаан станц барьж байгуулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус станц ашиглалтад орсноор Налайхын Үйлдвэрлэл, технологийн паркийн аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэгцээг найдвартай, тогтвортой хангах чухал ач холбогдолтой юм. Ийнхүү COP17-ын үеэр паркийн төсөл, хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулсан ажил нь бодит хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны эхлэл болж, үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн хөгжилд шинэ боломжийг нээж байна.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Тэрэлжээс 156 тонн хог цэвэрлэжээ42 минут 51 секундын өмнөЗавхан аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ43 минут 13 секундын өмнөОйн хөнөөлт шавжийг агаарын хөлгөөр устгаж байна43 минут 31 секундын өмнөНийслэлийн цэцэрлэгийн II шатны цахим бүртгэл маргааш эхэлнэ43 минут 55 секундын өмнөСэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их "гэмтээдэг"44 минут 20 секундын өмнөУИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар тогтжээ45 минут 40 секундын өмнөТэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 140 сая мод тарьжээ45 минут 53 секундын өмнөМонголбанк өнгөрсөн сард 3,058 кг үнэт металл худалдан авчээ46 минут 22 секундын өмнөАравдугаар ангийнхан гурав, 11, 12-р ангийн сурагчид гурван хичээл сонгон судална56 минут 1 секундын өмнөНалайхын Үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэн дулааны цахилгаан станц барина56 минут 55 секундын өмнөЧингис хаан үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ9 сар 1. 17:06Нутгийн 32 хувьд бэлчээрийн нөөцтэй байна9 сар 1. 17:03
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.