Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад өнгөрсөн долоодугаар сард айлчилсан БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей БНСУ-ын Үндэсний өвийн захиргааны харьяа Далайн өвийн үндэсний хүрээлэн хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” (2026.07.09) байгуулсан.
Санамж бичгийн хүрээнд Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, Үндэсний өвийн захиргааны дарга Хо Мин нар усан доорх соёлын өвийг хамгаалах конвенцыг хэрэгжүүлэхээр гарын үсэг зурж, хамтарсан усан доорх хайгуул, тандалт судалгааг манай улсад хийхээр тохиролцсон.
Төрийн айлчлалын хүрээнд үзэглэсэн ажлууд бодит ажил болж, Усан доорх соёлын өвийн хамтарсан судалгааны баг Дорнод аймгийн Халх гол сумын Буйр нуурт ажиллаж, усан доорх соёлын өвийн тандалт судалгааны ажлыг анх удаа Монгол Улсад (2026.08.25-08.30) эхлүүлжээ.
Энэхүү ажлыг цаашид үргэлжлүүлэн таван жилийн хугацаанд хамтарсан усан доорх хайгуул судалгаа хийх, музейн боловсон хүчнийг Солонгос-Монгол Улсад бэлтгэн хамтарсан судалгааны ажлууд хийх юм байна.

Сэтгэгдэл бичих