Хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 3600 га талбайд гүйцэтгэжээ


9-р сарын 1
16 цаг 58 минут

өвсгөл аймгийн Түнэл сумын Баян-Эрхэт багийн нутаг дахь ойн сангийн 179-191 дүгээр хэсэглэл болон Байшинт, Тээрэмт, Арбулаг, Өл, Хавчуу зэрэг газарт тархсан ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 3600 га талбайд хийж дуусгажээ.

 

Тус ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын захиалгаар зохион байгуулж, гүйцэтгэгчээр "Хоймор ой” ХХК, агаарын хөлгөөр хамтран ажиллагч байгууллагаар "Thomas Air” ХХК, хөндлөнгийн хяналтыг "Ашид Ананда” ХХК тус тус хэрэгжүүлсэн байна.

 

Мөн ажлын явцад Хөвсгөл аймгийн Байгаль орчны газар, Дэлгэрмөрөн сум дундын ойн анги, Түнэл-Эг сумын ойн анги болон байгаль хамгаалагчид орон нутгийн хяналт тавин ажиллажээ.

 

Хөвсгөл аймагт ойн хөнөөлт шавж 5-8 жилийн давтамжтайгаар хэт олшрох үзэгдэл ажиглагддаг байна. Тухайлбал, шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй, якобсоны төөлүүрч зэрэг шавжийн тоо толгой олширч байгаа юм. Иймд ойн хөнөөлт шавжийн тархалт, олшролыг бууруулах, ойн экосистемийн эрүүл байдлыг хамгаалах зорилгоор тэмцлийн ажлыг жил бүр үе шаттайгаар зохион байгуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Чингис хаан үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ1 цаг 3 минутын өмнөНутгийн 32 хувьд бэлчээрийн нөөцтэй байна1 цаг 5 минутын өмнөХөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 3600 га талбайд гүйцэтгэжээ1 цаг 11 минутын өмнөБайгалийн хийн эрэлт нийлүүлэлт түүхэн дээд хэмжээнд хүрчээ1 цаг 14 минутын өмнөЕсдүгээр сард цаг агаар ямар байх вэ?1 цаг 15 минутын өмнө1072 хувьцааны талаар мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөг болно1 цаг 18 минутын өмнөЭ.Батшугар: Цус бүлэгнэлтийн эсрэг эмийн хангамж дахин тасалдахгүй1 цаг 20 минутын өмнөХаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд зарлуулах шаардлагагүй боллоо1 цаг 21 минутын өмнөМаргааш тэгш тоогоор төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцоно1 цаг 24 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Бишкек хотноо болох ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно8 сар 31. 14:07Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна8 сар 31. 14:06Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг аварчээ8 сар 31. 14:05
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.