Байгалийн хийн эрэлт нийлүүлэлт түүхэн дээд хэмжээнд хүрчээ


9-р сарын 1
16 цаг 55 минут

Дэлхий даяарх байгалийн хийн эрэлт 2025 онд өмнөх оныхтой харьцуулахад 1.7 хувиар өсөж, 4 их наяд 202 тэрбум шоо метрт хүрсэн нь түүхэнд бүртгэгдээгүй өндөр үзүүлэлт болж байна.  

 

Энэ бол Олон улсын хийн холбоо /IGU/ ба Snam компанийн хамтран бэлтгэсэн “Дэлхийн хийн тайлан -2026”-д дурдсан тоо юм. Тайланд дурдсанаар, байгалийн хийн эрэлт төдийгүй нийлүүлэлт болон шингэрүүлсэн хийн худалдааны хэмжээ түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. Тодруулбал, хийн нийлүүлэлт жилийн хугацаанд 52 тэрбум шоо метрээр өсөж, 4 их наяд 147 тэрбум шоо метрт хүрсэн байна.

 

Мөн нийт эрэлт 69 тэрбум шоо метрээр өссөнөөс Азид 25 тэрбум шоо метрээр, Ойрх Дорнодод 18 тэрбум шоо метрээр, Европт 10 тэрбум шоо метрээр тус тус өсжээ. Эрэлт буурсан цорын ганц бүс нутаг нь далайн орнууд байлаа. Европт 2.3 хувиар өссөн шалтгаан нь оны эхээр хүйтэрсэн, мөн өвлийн улиралд гарган авах салхины эрчим хүчний хэмжээ буурсантай холбоотой.

 

Үүний зэрэгцээ 2025 онд дэлхий даяарх шингэрүүлсэн хийн худалдааны хэмжээ 43 тэрбум шоо метрээр нэмэгдэж, 580 тэрбумд хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт боллоо. Хэдийгээр Хятадын импорт 10 тэрбум шоо метрээр буурсан боловч тус улс хамгийн том импортлогч хэвээр байна. Европт нийлүүлж буй шингэрүүлсэн хийн хэмжээ 2025 онд 32 тэрбум шоо метрээр өссөн нь Европын эрчим хүчний зах зээлд явагдаж буй бүтцийн өөрчлөлтийг харуулж байгаа бөгөөд европчууд хоолойгоор нийлүүлдэг Оросын хийнээс хамаардаг байдлаа багасгахыг эрмэлзэж буйтай холбоотой.

 

Тайланд дурдсанаар, 2026 онд дэлхийн даяарх эрэлт 7 тэрбум шоо метрээр буурч магадгүй байгаа нь юуны түрүүнд Ормузын хоолойд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Чингис хаан үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ1 цаг 4 минутын өмнөНутгийн 32 хувьд бэлчээрийн нөөцтэй байна1 цаг 6 минутын өмнөХөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 3600 га талбайд гүйцэтгэжээ1 цаг 12 минутын өмнөБайгалийн хийн эрэлт нийлүүлэлт түүхэн дээд хэмжээнд хүрчээ1 цаг 15 минутын өмнөЕсдүгээр сард цаг агаар ямар байх вэ?1 цаг 16 минутын өмнө1072 хувьцааны талаар мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөг болно1 цаг 19 минутын өмнөЭ.Батшугар: Цус бүлэгнэлтийн эсрэг эмийн хангамж дахин тасалдахгүй1 цаг 22 минутын өмнөХаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд зарлуулах шаардлагагүй боллоо1 цаг 23 минутын өмнөМаргааш тэгш тоогоор төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцоно1 цаг 25 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Бишкек хотноо болох ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно8 сар 31. 14:07Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна8 сар 31. 14:06Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг аварчээ8 сар 31. 14:05
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.