1072 хувьцааны талаар мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөг болно


9-р сарын 1
16 цаг 51 минут

“Эрдэнэс Тавантолгой” ХК нээлттэй, ил тод компани болох бодлогын хүрээнд уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хувьцаа, ногдол ашиг өвлүүлэх, хувьцааны үнэ цэн, үр өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Тухайлбал 2026 оны 06 сарын нэгний өдрөөс нас барсан иргэдийн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг ар гэрт өвлүүлэх ажлыг эхлүүлж, Бортээгийн ордыг нээж, Олон улсын аудитын компани, Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж нээлттэй компани болох бэлтгэл ажлыг хангаж байна. 

Энэ хүрээнд иргэдэд 1072 хувьцаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл нэг дороос өгөхөөр “1072 ХУВЬЦАА” нээлттэй өдөрлөгийг 2026 оны 09 сарын 03, 04-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Нээлттэй өдөрлөгт Нийслэлийн засаг даргын тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын нотариатчидын танхим, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагууд оролцож, хувьцааны данс нээх, нотариатын зөвлөгөө, 1072 хувьцаатай холбоотой бүх талын мэдээллийг өгнө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Чингис хаан үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ1 цаг 5 минутын өмнөНутгийн 32 хувьд бэлчээрийн нөөцтэй байна1 цаг 7 минутын өмнөХөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 3600 га талбайд гүйцэтгэжээ1 цаг 13 минутын өмнөБайгалийн хийн эрэлт нийлүүлэлт түүхэн дээд хэмжээнд хүрчээ1 цаг 16 минутын өмнөЕсдүгээр сард цаг агаар ямар байх вэ?1 цаг 17 минутын өмнө1072 хувьцааны талаар мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөг болно1 цаг 20 минутын өмнөЭ.Батшугар: Цус бүлэгнэлтийн эсрэг эмийн хангамж дахин тасалдахгүй1 цаг 22 минутын өмнөХаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд зарлуулах шаардлагагүй боллоо1 цаг 23 минутын өмнөМаргааш тэгш тоогоор төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцоно1 цаг 26 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Бишкек хотноо болох ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно8 сар 31. 14:07Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна8 сар 31. 14:06Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг аварчээ8 сар 31. 14:05
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.