Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бишкек хотноо болох ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно


8-р сарын 31
14 цаг 07 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад 2026 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлнэ. Мөн тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагаа, харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм. 

ШХАБ нь Засгийн газар хоорондын байгууллага юм. Жил бүр Төрийн тэргүүн нарын зөвлөл, Засгийн газрын тэргүүн нарын зөвлөл, Гадаад хэргийн сайд нарын зөвлөл болон Үндэсний зохицуулагчдын зөвлөл хуралддаг.

Гишүүн орнууд ШХАБ-ыг нэг жилээр ээлжлэн даргалдаг бөгөөд 2023-2024 онд Казахстан, 2025 онд Хятад, энэ онд Киргиз Улс даргалж байна.

ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг улс хил, нутаг дэвсгэрийн маргааныг шийдвэрлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор байгуулсан түүхтэй ажээ. 

Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гишүүн нь бөгөөд Монгол Улс, Афганистан ажиглагч орон юм.

Азербайжан, Армени, Бахрейн, Египет, Балба, Шри-Ланка, Камбож, Мьянмар, Катар, Саудын Араб, Кувейт, АНЭУ, Турк, Мальдив, Лаос гэсэн 15 улс ШХАБ-ын яриа хэлэлцээний түнш орон болжээ.

27 улсыг хамардаг ШХАБ нь өдгөө:

  • Гишүүн орнуудын итгэлцэл, найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх,
  • Бүс нутагт энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдлыг бататгах,
  • Терроризм, салан тусгаарлах, хэт туйлшрах болон хар тамхи, зэвсгийн хууль бус эргэлттэй тэмцэх,
  • Улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, хүрээлэн буй орчин, соёл, шинжлэх ухаан-технологи, боловсрол, эрчим хүч, тээвэр, зээл, санхүү болон бусад салбарт бүс нутгийн хамтын ажиллагааг дэмждэг байгууллага болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Чингис хаан үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ3 минут 13 секундын өмнөНутгийн 32 хувьд бэлчээрийн нөөцтэй байна5 минут 28 секундын өмнөХөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 3600 га талбайд гүйцэтгэжээ11 минут 11 секундын өмнөБайгалийн хийн эрэлт нийлүүлэлт түүхэн дээд хэмжээнд хүрчээ14 минут 8 секундын өмнөЕсдүгээр сард цаг агаар ямар байх вэ?15 минут 16 секундын өмнө1072 хувьцааны талаар мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөг болно18 минут 6 секундын өмнөЭ.Батшугар: Цус бүлэгнэлтийн эсрэг эмийн хангамж дахин тасалдахгүй20 минут 35 секундын өмнөХаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд зарлуулах шаардлагагүй боллоо21 минут 47 секундын өмнөМаргааш тэгш тоогоор төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцоно24 минут 7 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Бишкек хотноо болох ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно8 сар 31. 14:07Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна8 сар 31. 14:06Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг аварчээ8 сар 31. 14:05
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.