Улс төрийн намуудад олгосон 6.9 тэрбумын санхүүжилтээс 191 сая төгрөгийн зөрчил илэрчээ


8-р сарын 31
13 цаг 46 минут

Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газраас 2025 онд төрөөс улс төрийн намд олгосон санхүүжилт, түүний зарцуулалт, тайлагналд аудит хийж дүгнэлт гаргажээ. 

Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2025 оны тавдугаар сард тогтоол гаргаж улс төрийн намуудад олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоосон. Уг тогтоолын хүрээнд улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийг санхүүжилт олгосон байна. 

Ахлах аудитор Ш.Наран "2025 онд 6.9 тэрбумын санхүүжилт олгосон. Үүнээс 3.8 тэрбум төгрөг буюу 55.6 хувийг зориулалтын дагуу зарцуулж, 3.1 тэрбум буюу 44.4 хувийг үйл ажиллагаандаа зарцуулсан байна. Үүнд:

  • Монгол Ардын нам- 2.8 тэрбум
  • Ардчилсан нам- 2.2 тэрбум
  • Хөдөлмөрийн Үндэсний нам- 1 тэрбум
  • Иргэний Зориг ногоон нам- 500 сая 
  • Монголын Ногоон нам- 200 сая 
  • Шинэ Нэгдсэн эвсэл- 300 сая зэрэг санхүүжилтийг төрөөс олгосон. 

Төрийн санхүүжилтийг хянах шалгуур үзүүлэлтүүдийг нарийвчлан тодорхойлоогүй, журам заавар хуультай нийцээгүй байна. Мөн шилэн дансны цахим хуудсанд мэдээлээгүй байна" хэмээн мэдээллээ. 

Нийт олгосон санхүүжилтийн 191.9 сая төгрөгийг зориулалтын дагуу зарцуулаагүй байна гэж дүгнэлээ.

Зориулалтын дагуу зарцуулаагүй 191 сая төгрөгийн зарцуулалтыг ангилжээ. Үүнд:

  • Анхан шатны баримтгүй 85.9 сая төгрөгийн ажил гүйлгээг бүртгэж, тайлагнасан; (МАН 51.6 сая төгрөг, МҮАН 24.4 сая төгрөг, ИЗНН 9.9 сая төгрөг)  
  • Төрийн санхүүжилтийн эх үүсвэрээс 61.5 сая төгрөгөөр сургалт зохион байгуулах, медиа контент бүтээлгэх зардалд зарцуулахаар гүйцэтгэгч байгууллагад шилжүүлсэн боловч намын дүрмээ шинэчлэн батлуулаагүй шалтгаанаар гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллаагүй; (МНН 61.5 сая төгрөг) 
  • Бэлэг дурсгал, урлаг соёлын арга хэмжээний зардалд 44.1 сая төгрөгийг зарцуулсан (ХҮН 44.1 сая төгрөг); 

Сонгуулийн ерөнхий хороонд улс төрийн намд олгосон төрийн санхүүжилтийг хуульд заасны дагуу зарцуулсан эсэхэд хяналт тавих чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, улс төрийн намуудад шилэн дансны нэгдсэн цахим хуудас хөтлүүлж, ил тод мэдээлэх хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй байна гэж дүгнэсэн ажээ. 

Эх сурвалж: Үндэсний аудитын газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Чингис хаан үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ2 минут 32 секундын өмнөНутгийн 32 хувьд бэлчээрийн нөөцтэй байна4 минут 47 секундын өмнөХөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 3600 га талбайд гүйцэтгэжээ10 минут 30 секундын өмнөБайгалийн хийн эрэлт нийлүүлэлт түүхэн дээд хэмжээнд хүрчээ13 минут 27 секундын өмнөЕсдүгээр сард цаг агаар ямар байх вэ?14 минут 35 секундын өмнө1072 хувьцааны талаар мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөг болно17 минут 25 секундын өмнөЭ.Батшугар: Цус бүлэгнэлтийн эсрэг эмийн хангамж дахин тасалдахгүй19 минут 54 секундын өмнөХаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд зарлуулах шаардлагагүй боллоо21 минут 6 секундын өмнөМаргааш тэгш тоогоор төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцоно23 минут 26 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Бишкек хотноо болох ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно8 сар 31. 14:07Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна8 сар 31. 14:06Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг аварчээ8 сар 31. 14:05
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.