Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Яармагийн гүүрнээс Нисэхийн уулзвар хүртэлх Наадамчдын замын хойд талд зургаан км үргэлжилсэн дугуйн болон явган хүний зам шинээр тавьж буй.
Нийслэлийн хэмжээнд 2024 оны есдүгээр сараас 2025 оны есдүгээр сар хүртэл нэг жилийн хугацаанд 86 байршилд 233 км авто замыг шинэчилсэн. Харин 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замын засвар шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн. Авто замын засвар шинэчлэлийн ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн есдүгээр сарыг хүртэл үргэлжлэх юм.

Сэтгэгдэл бичих