Ч.Чулуунбат: Автобензиний дээжийг лабораторид шинжлэхэд стандартын шаардлага хангасан


8-р сарын 27
17 цаг 51 минут

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны шуурхай штабаас өнөөдөр ээлжит хэвлэлийн хурлыг зарлаж, мэдээлэл өглөө. 

Улаанбаатар хот болон орон нутаг руу гарсан АИ-92 автобензиний ачилтын мэдээллийг танилцуулбал:

  • Улаанбаатар хотын ачилт 20,504 тонн
  • Орон нутгийн ачилт 12,207 тонн байгааг мэдээлэв. 

    АМГТ-ын Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Ч.Чулуунбат "Тэс, Шунхлай, Петровис, Сан Петролиум зэрэг компанийн шатахуунаас нийтдээ найман дээжийг авч шинжилсэн. Шинжилгээний хариу дөнгөж сая гарлаа. 

    Шинжилгээний хариуны сорилтын тайлангаас харвал:

    • Евро-5 ангиллын АИ-92 автобензиний дөрвөн дээж зохих шаардлагыг хангасан.
    • АИ-95 автобензиний шинжилгээг Петровис компаниас авсан. Мөн Евро-2 ангиллын гурван ширхэг дээж, бидний хэлж заншсанаар энгийн АИ-92-оос дээж авахад зохих стандартыг хангасан байгаа.
    Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораториор дээрх шинжилгээг хийлгэж, үр дүн гарсан гэсэн үг. Гадуур Шатахуун Түгээх Станцуудад зарж байгаа энгийн болон Евро-5, АИ-92 автобензин стандартын шаардлага хангасан гэдэгт та бүхэн эргэлзэх зүйлгүй.

    Шатахууны хангамжийн талаар мэдээлэхэд: 

    Монгол Улсад өчигдөр АИ-92 автобензиний тухайд 56 вагон буюу нийтдээ 3,000 тонн бүтээгдэхүүн орж ирсэн. Эдгээр нь агуулахдаа буугаад түгээлтийг хийж байна. Орон нутагт түгээлтийг эрчимжүүлнэ. 

    Монгол Улсын хэмжээнд нийтдээ 1,500 гаруй ШТС байдаг. Тэр болгонд тээвэр ложистик, цаг хугацаа шаарддаг. Иймд хэрэглэгч та бүхэн хүлээцтэй хандаж үйлчлүүлээрэй гэдгийг хүсье.

    Бид орж ирж буй бүтээгдэхүүний хангалтыг 24 цагаар түргэн шуурхай, ААН-үүдтэйгээ хамтран гүйцэтгэж байна" гэлээ. 

    Үргэлжлүүлэн "ОХУ-аас шатахуун түлшнийхээ хоригийг энэ оныг дуустал сунгасан. Засгийн газар хоорондын хэлэлцээртэй улс орнуудын тухайд энэ тогтоол үйлчлэхгүй гэдгийг зааж өгсөн байдаг.

    Манай улс нь Засгийн газар хоорондын хэлэлцээртэй. Автобензин, дизелийн түлшнээс гадна онгоцны түлш нийлүүлэх хоёр хэлэлцээр байгуулсан. Үүнийг өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-аар оруулж соёрхон батлуулсан байгаа. Тэгэхээр энэ хориг манай улсад үйлчлэхгүй гэж ойлгож болно" гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ч.Чулуунбат: Автобензиний дээжийг лабораторид шинжлэхэд стандартын шаардлага хангасан6 цаг 38 минутын өмнөХүүхдийн Урлан Бүтээх Төвийн үнэгүй сургалтын бүртгэл есдүгээр сарын 2-нд эхэлнэ6 цаг 38 минутын өмнөГерманы нисэх буудлын хоёр ажилтан онгоцоор ирсэн шумуулд хазуулсны улмаас хумхаа өвчнөөр нас баржээ6 цаг 39 минутын өмнөНэгдүгээр хорооллын арын замыг Бямба гарагийн шөнө хааж, засварлана6 цаг 42 минутын өмнөТавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын 100 км-ийг ашиглалтад орууллаа6 цаг 43 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ 150 тэрбум ам.долларын усны төслийн тусгай элчээр томилогдлоо6 цаг 46 минутын өмнөБалба-Хятадын хилийн үерт сураггүй бологсдын тоо 1000 хүрчээ6 цаг 48 минутын өмнөНэгдүгээр ангийн сурагчид шинэчлэн боловсруулсан сурах бичиг, хөтөлбөрөөр хичээллэнэ6 цаг 52 минутын өмнө2026.08.27: Шатахууны нийлүүлэлтийн мэдээлэл6 цаг 55 минутын өмнөГ.Ганболдод Монголын төр ямар өртэй гэж?8 сар 27. 11:43Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно8 сар 25. 14:04Гэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд холбох талаар хэлэлцжээ8 сар 25. 14:02
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.