Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв(МХУБТ) нь хүүхэд багачуудын авьяас билиг, бүтээлч сэтгэлгээ, хөдөлмөрч чанар, гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлж, дүрслэх урлаг, гар урлал, үндэсний өв соёлдоо суралцах үнэ төлбөргүй сургалтууддаа элсэлт авч байна.
Бүртгүүлэхдээ нэг хувь цээж зураг, төрсний гэрчилгээгээ авч ирэн Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн байранд есдүгээр сарын 2-11-нд 09:00-17:00 цагт бүртгүүлнэ. Мөн сургалтад 2-12 дугаар ангийн хүүхдүүд хамрагдах боломжтойг МХУБТ-өөс мэдээлэв.
ЭЛСЭЛТ АВАХ ДУГУЙЛАНГУУД:
- Уран зургийн анхан шат
- Уран баримал, зургийн анхан шат
- Гар урлал, зургийн анхан шат
- Монгол уран бичлэгийн анхан шат
- Монгол уран бичлэг
- Сүрлэн урлал
- Сүрлэн наамал, эко гар урлал
- Шүрэн урлал, бэлэг дурсгал
- Хүүхэлдэй, бэлэг дурсгал
- Уран баримал
- Уран хатгамал
- Хувцас загвар
- Уран зураг
- Хар зураг
- Чимэглэх зураг
- Монгол зураг, арьсан урлал
- Дизайн урлаг
Эдгээр дугуйлан гурван ээлжээр хичээллэнэ.
I ээлж: 10:00–11:30
II ээлж: 14:00–15:30
III ээлж: 16:00–17:30
Ээлж бүрийн суралцагчдын тоо хязгаартай. Хүүхдийнхээ сонирхол, хичээлийн цагийн хуваарьт тохируулан долоо хоногийн хоёр өдөр буюу Даваа, Лхагва гарагт эсвэл Мягмар, Пүрэв гарагт дугуйлан болон ээлжээ сонгоно уу.

Сэтгэгдэл бичих