Германы нисэх буудлын хоёр ажилтан онгоцоор ирсэн шумуулд хазуулсны улмаас хумхаа өвчнөөр нас баржээ


8-р сарын 27
17 цаг 49 минут

Франкфуртийн нисэх буудлын хоёр ажилтан хумхаа өвчний тархалттай бүс нутгаас онгоцоор дамжиж ирсэн шумуулд хазуулсныхаа дараа нас барсныг тус буудлын оператор компани Fraport болон хотын эрүүл мэндийн албаныхан Лхагва гарагт мэдээлжээ.

Эхний ажилтан долдугаар сарын эхээр, хоёр дахь ажилтан наймдугаар сард нас барсан бөгөөд үхлийн шалтгааныг сүүлд шинжилж тогтоосноо Франкфурт хотын эрүүл мэндийн алба тайлбарласан байна.

Нисэх буудлын нийт зургаан ажилтан хумхаа өвчний хамгийн аюултай хэлбэр болох “malaria tropica” өвчнөөр ажлын байранд байхдаа халдварлажээ.

Бусад дөрвөн ажилтан нь эмчлүүлсний дараа эдгэрснийг эрх баригчид мэдээлсэн байна.

Долдугаар сарын дундуур Роберт Кокын Хүрээлэн нисэх буудлын ажилтнуудын дунд хумхаа өвчний дөрвөн тохиолдол бүртгэгдсэн талаар анх зарлаж байв.

Халдварыг нисэх онгоцоор дамжиж ирсэн Анофелес шумуул дамжуулсан гэж дүгнэжээ.

Импортлогдсон шумуулуудыг урхинд оруулан барьж, лабораторид шинжилж байгаа юм байна.

“Шумуулууд бүгд үхсэн гэж үзэж байна. Хүнээс хүнд халдварлах магадлал бага. Тиймээс Франкфуртийн оршин суугчдад учрах эрсдэл эрс багассан” гэж хотын эрүүл мэндийн газрын тэргүүн Питер Тиннерман мэдэгджээ.

Хумхаа нь шумуулаар дамждаг халдварт өвчин юм. Нисэх онгоцоор дамжин шумуул тархсан тохиолдол маш ховор байдаг. Хамгийн сүүлд 2023 онд Франкфуртийн нисэх буудалд ийм тохиолдол бүртгэгдсэнийг Роберт Кокын Хүрээлэн мэдээлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ч.Чулуунбат: Автобензиний дээжийг лабораторид шинжлэхэд стандартын шаардлага хангасан6 цаг 36 минутын өмнөХүүхдийн Урлан Бүтээх Төвийн үнэгүй сургалтын бүртгэл есдүгээр сарын 2-нд эхэлнэ6 цаг 36 минутын өмнөГерманы нисэх буудлын хоёр ажилтан онгоцоор ирсэн шумуулд хазуулсны улмаас хумхаа өвчнөөр нас баржээ6 цаг 37 минутын өмнөНэгдүгээр хорооллын арын замыг Бямба гарагийн шөнө хааж, засварлана6 цаг 40 минутын өмнөТавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын 100 км-ийг ашиглалтад орууллаа6 цаг 41 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ 150 тэрбум ам.долларын усны төслийн тусгай элчээр томилогдлоо6 цаг 44 минутын өмнөБалба-Хятадын хилийн үерт сураггүй бологсдын тоо 1000 хүрчээ6 цаг 46 минутын өмнөНэгдүгээр ангийн сурагчид шинэчлэн боловсруулсан сурах бичиг, хөтөлбөрөөр хичээллэнэ6 цаг 50 минутын өмнө2026.08.27: Шатахууны нийлүүлэлтийн мэдээлэл6 цаг 53 минутын өмнөГ.Ганболдод Монголын төр ямар өртэй гэж?8 сар 27. 11:43Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно8 сар 25. 14:04Гэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд холбох талаар хэлэлцжээ8 сар 25. 14:02
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.