Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр буюу Нэгдүгээр хорооллын арын замыг шинэчлэх, засварлах ажлын хүрээнд энэ сарын 29-ний 23:00 цагаас зам хаахыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо Хархорины уулзвар, 23-р байрнаас 24-р байрны чиглэл дагуу борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийх тул авто замын хөдөлгөөнийг хаахаар болжээ.
Засварын ажил 2026 оны наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас наймдугаар сарын 30-ны 08:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

Сэтгэгдэл бичих