Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын 100 км-ийг ашиглалтад орууллаа


8-р сарын 27
17 цаг 46 минут

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд өнөөдөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын тусгай зориулалтын авто замын эхний 100 км хэсгийг ашиглалтад орууллаа.

Тус авто зам нь нийт 240 км урт, 14.5 метр өргөн, 7.5 метр зорчих хэсэгтэй бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай, 20-24 тонн хүртэлх ачаалал даах хүчин чадалтай хүнд даацын зам юм.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын төслийг Монгол Улсын Их Хурлын 2018 оны 73 дугаар тогтоол, Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу хэрэгжүүлж эхэлсэн. Улмаар 2019 оны гуравдугаар сарын 29-нд “Тал нутгийн хөгжлийн зам” ХХК-тай зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээ байгуулж, замын барилгын ажлыг 2020 оны зургаадугаар сард эхлүүлжээ.

Гэвч цар тахал, геополитикийн нөхцөл байдал, барилгын материал, шатахуун болон тээврийн зардлын өсөлт, нийлүүлэлтийн хүндрэл зэрэг шалтгаанаар төслийн хэрэгжилт удааширсан байна. Үүний улмаас Засгийн газар, Зам, тээврийн яам, орон нутгийн удирдлага, концесс эзэмшигч болон гүйцэтгэгч компаниуд хамтран төслийн ажлыг эрчимжүүлж, эхний 100 км замыг ашиглалтад оруулж байгаа аж.

Үлдсэн хэсгийн барилгын ажлыг эрчимжүүлж, концессын гэрээний нийт хугацааг өөрчлөхгүйгээр 2026 оны есдүгээр сард багтаан замыг бүрэн ашиглалтад оруулах чиглэлийг Засгийн газар болон Зам, тээврийн яамнаас өгсөн байна.

Эх сурвалж: Зам, тээврийн яам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ч.Чулуунбат: Автобензиний дээжийг лабораторид шинжлэхэд стандартын шаардлага хангасан6 цаг 38 минутын өмнөХүүхдийн Урлан Бүтээх Төвийн үнэгүй сургалтын бүртгэл есдүгээр сарын 2-нд эхэлнэ6 цаг 38 минутын өмнөГерманы нисэх буудлын хоёр ажилтан онгоцоор ирсэн шумуулд хазуулсны улмаас хумхаа өвчнөөр нас баржээ6 цаг 39 минутын өмнөНэгдүгээр хорооллын арын замыг Бямба гарагийн шөнө хааж, засварлана6 цаг 42 минутын өмнөТавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын 100 км-ийг ашиглалтад орууллаа6 цаг 43 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ 150 тэрбум ам.долларын усны төслийн тусгай элчээр томилогдлоо6 цаг 46 минутын өмнөБалба-Хятадын хилийн үерт сураггүй бологсдын тоо 1000 хүрчээ6 цаг 47 минутын өмнөНэгдүгээр ангийн сурагчид шинэчлэн боловсруулсан сурах бичиг, хөтөлбөрөөр хичээллэнэ6 цаг 51 минутын өмнө2026.08.27: Шатахууны нийлүүлэлтийн мэдээлэл6 цаг 54 минутын өмнөГ.Ганболдод Монголын төр ямар өртэй гэж?8 сар 27. 11:43Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно8 сар 25. 14:04Гэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд холбох талаар хэлэлцжээ8 сар 25. 14:02
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.