Балба-Хятадын хилийн үерт сураггүй бологсдын тоо 1000 хүрчээ


8-р сарын 27
17 цаг 41 минут

Балба, Хятадын хилийн орчимд болсон хөрсний гулгалт, үерээр сураггүй алга бологсдын тоо 1000 давсныг "The Guardian" мэдээллээ. Эндээс 823 хүн нь Балбад сураггүй болсон бөгөөд дор хаяж 579 нь жуулчин бололтой. Харин Хятадын талд 558 хүн сураггүй болжээ. Сураггүй болсон хүмүүсийн тоо эцсийн байдлаар тодорхой гараагүй байгаа юм. Учир нь хоёр улсын жагсаалтад нэг хүн давхар орсон эсэх нь тодорхойгүй байна.


БАЛБА-ХЯТАДЫН ХИЛИЙН ҮЕРТ НАС БАРАГСДЫН ТОО 150 ДАВЖЭЭ

Балба, Хятад хоёр улсын хилийн зурвас наймдугаар сарын 26-ны Лхагва гаригт огцом үерлэж, нас барагсдын тоо 160 дөхөөд байна. Балбын цагдаагийн газрын мэдээлснээр, дор хаяж 157 хүн нас барж, 403 хүн сураггүй байна. Сураггүй болсон хүмүүсийн 300 орчим нь гадаадын иргэн байгаа аж. Харин Хятадын талд дор хаяж гурван хүн нас барж, 265 хүн сураггүй болжээ.

72e08190-a11f-11f1-92eb-a9b3bbcf6f4a

Хохирогчдын олонх нь Энэтхэгээс ирсэн хинди шашны мөргөлчид байсан бөгөөд тэд Хятадын нутаг дахь Кайлаш Манасароварын мөргөлд оролцохоор явж байжээ.

Хилийн бүс дагуу 5.2 магнитудын хүчтэй хөрсний гулгалт үүссэний дараа Бхотекоши голын урсгал өөрчлөгдөж, савнаасаа хальсан нь үерийн шалтгаан болсон аж. Бхотекоши голын систем нь Хятадын Төвдийн өндөрлөгөөс эх авч, улмаар Балбын нутаг руу орж ирдэг. Тус усан зам нь Хятадын Төвдийн өндөрлөгт Пойку гол нэртэйгээр эхэлдэг бөгөөд хил давж Балбын нутагт ормогцоо Бхотекоши гол гэж нэрлэгддэг.

Балбын эрх баригчид тусламж үзүүлэхийг Энэтхэг болон Хятадын засгийн газруудаас тусламж хүсчээ. Хятад улс гамшигт нэрвэгдсэн өөрсдийн бүс нутаг руу 500 гаруй аврагч илгээж байгаа аж. Харин Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди боломжит бүх тусламжийг илгээхээ мэдэгдээд, эхний ээлжинд 10 тонн хүмүүнлэгийн тусламж илгээжээ.

АНУ бүс нутаг руу гамшгийн тусламжийн хариу арга хэмжээний зөвлөх илгээхийн зэрэгцээ 500 мянган ам.доллараар туслах болсон байна. Төрийн департамент бүс нутгийн яг хаашаа гамшгийн тусламжийн зөвлөхөө илгээж байгааг тодорхой мэдээлээгүй. АНУ ийм төрлийн байгалийн гамшгийн дараах шуурхай үед ихэвчлэн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг илгээдэг. Балбын Аялал жуулчлалын зөвлөлийн албан тушаалтны мэдээлснээр, дор хаяж 47 америк иргэн сураггүй байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ч.Чулуунбат: Автобензиний дээжийг лабораторид шинжлэхэд стандартын шаардлага хангасан6 цаг 37 минутын өмнөХүүхдийн Урлан Бүтээх Төвийн үнэгүй сургалтын бүртгэл есдүгээр сарын 2-нд эхэлнэ6 цаг 37 минутын өмнөГерманы нисэх буудлын хоёр ажилтан онгоцоор ирсэн шумуулд хазуулсны улмаас хумхаа өвчнөөр нас баржээ6 цаг 38 минутын өмнөНэгдүгээр хорооллын арын замыг Бямба гарагийн шөнө хааж, засварлана6 цаг 41 минутын өмнөТавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын 100 км-ийг ашиглалтад орууллаа6 цаг 42 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ 150 тэрбум ам.долларын усны төслийн тусгай элчээр томилогдлоо6 цаг 45 минутын өмнөБалба-Хятадын хилийн үерт сураггүй бологсдын тоо 1000 хүрчээ6 цаг 47 минутын өмнөНэгдүгээр ангийн сурагчид шинэчлэн боловсруулсан сурах бичиг, хөтөлбөрөөр хичээллэнэ6 цаг 50 минутын өмнө2026.08.27: Шатахууны нийлүүлэлтийн мэдээлэл6 цаг 54 минутын өмнөГ.Ганболдод Монголын төр ямар өртэй гэж?8 сар 27. 11:43Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно8 сар 25. 14:04Гэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд холбох талаар хэлэлцжээ8 сар 25. 14:02
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.