Гэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд холбох талаар хэлэлцжээ


8-р сарын 25
14 цаг 02 минут

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд “Гэр хорооллын айл өрхүүдийг нүүрснээс цэвэр халаалтын шийдэлд шилжүүлэх арга зам” дээд түвшний хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төр, хөгжлийн болон санхүүжилтийн түншүүд, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, нарны эрчим хүчинд суурилсан халаалтын шийдлийг Улаанбаатар хотын гэр хорооллын 10 мянга гаруй айл өрхөд хүргэх талаар хэлэлцэв.

“Нарны илч” (Solar Facility) санаачилгын дагуу цэвэр халаалтын шийдлийг өргөн нэвтрүүлэхэд шаардлагатай түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг оролцогч талууд уриаллаа.

Хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан “Улаанбаатар хотын өвлийн агаарын бохирдлын 60 гаруй хувь нь гэр хорооллын айл өрхүүдийн нүүрсний хэрэглээнээс үүдэлтэй байдаг. Цэвэр халаалтын шилжилт нь Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн чухал чиглэл юм. Бид эрчим хүчний хангамжийг төрөлжүүлэх, хотын дэд бүтцийг шинэчлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилтыг цэвэр халаалтын шилжилттэй уялдуулан хэрэгжүүлж байна. Гэр хороололд туршиж, үр дүнгээ харуулсан шийдлүүдийг илүү олон айл өрхөд хүргэхийн тулд Улаанбаатар хот төлөвлөлт, хөрөнгө оруулалт, хэрэгжилтийн уялдааг хангаж, энэхүү шилжилтэд манлайлан оролцох болно” хэмээн онцоллоо.

“Нарны илч” санаачилгыг төрийн эх үүсвэр, хувийн хөрөнгө оруулалт, олон улсын уур амьсгалын санхүүжилтийг нэгтгэсэн холимог санхүүжилтээр хэрэгжүүлэхийг зорьж байна.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно55 минут 57 секундын өмнөГэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд холбох талаар хэлэлцжээ57 минут 10 секундын өмнөАлбан тушаалаа урвуулан ашиглаж төрийн байгууллагад ₮145,2 саяын хохирол учруулжээ57 минут 48 секундын өмнөМалын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ8 сар 24. 12:19Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлох заалтууд8 сар 24. 12:18Сонгинохайрхан дүүрэгт байрны түрээс хамгийн хямд байна8 сар 24. 12:17Хөгжлийн банк “Монголын төмөр зам” ТӨХК-д 100 сая долларын санхүүжилт олголоо8 сар 24. 12:16"Нарны илч” төслийн явцтай танилцлаа8 сар 24. 12:14Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа8 сар 24. 12:13“Нүүдэлчин” фестивальд Дундговь аймаг түрүүлж, 30 сая төгрөгөөр шагнууллаа8 сар 24. 12:13500 гаруй сонсогч анхан шатны бэлтгэлд хамрагдаж байна8 сар 24. 12:12Хуурамч улсын дугаартай хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг гурван сараар хасна8 сар 24. 12:11
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.