Албан тушаалаа урвуулан ашиглаж төрийн байгууллагад ₮145,2 саяын хохирол учруулжээ


8-р сарын 25
14 цаг 02 минут

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 8 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 50 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 37 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 1059 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 4 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1042 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.

  • Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ж.О нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас удаа дараа хахууль авсан,
  • Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Л.Э нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас удаа дараа хахууль авсан, хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,
  • Нийтийн албан тушаалтан А.Б нь хяналт шалгалт явуулахдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авсан,
  • Удирдах албан тушаалтан Г.С нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны улмаас төрийн байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.

Эх сурвалж: АТГ 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно58 минут 10 секундын өмнөГэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд холбох талаар хэлэлцжээ59 минут 23 секундын өмнөАлбан тушаалаа урвуулан ашиглаж төрийн байгууллагад ₮145,2 саяын хохирол учруулжээ1 цаг 1 минутын өмнөМалын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ8 сар 24. 12:19Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлох заалтууд8 сар 24. 12:18Сонгинохайрхан дүүрэгт байрны түрээс хамгийн хямд байна8 сар 24. 12:17Хөгжлийн банк “Монголын төмөр зам” ТӨХК-д 100 сая долларын санхүүжилт олголоо8 сар 24. 12:16"Нарны илч” төслийн явцтай танилцлаа8 сар 24. 12:14Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа8 сар 24. 12:13“Нүүдэлчин” фестивальд Дундговь аймаг түрүүлж, 30 сая төгрөгөөр шагнууллаа8 сар 24. 12:13500 гаруй сонсогч анхан шатны бэлтгэлд хамрагдаж байна8 сар 24. 12:12Хуурамч улсын дугаартай хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг гурван сараар хасна8 сар 24. 12:11
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.