Дугаарын хязгаарлалттай холбоотойгоор Тээврийн цагдаагийн алба Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран наймдугаар сарын 15-наас эхлэн тээврийн хэрэгслийн бичиг баримтад хяналт шалгалт хийжээ.
Хяналт шалгалтаар хуурамч улсын бүртгэлийн дугаар хэрэглэж, замын хөдөлгөөнд оролцсон 24 зөрчил бүртгэгдсэн байна.
Хуурамч улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцвол:
- Жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасна
- 50 нэгжээр торгоно
Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Сэтгэгдэл бичих