Японд хэт халалтын улмаас амьтны хүрээлэнгийн гурван эрслэн үхжээ


8-р сарын 5
11 цаг 32 минут

Япон улс хэт халуунтай тэмцэж буй энэ үед Токио хотын амьтны хүрээлэнгийн гурван эрслэн /эм арслан/ халууны улмаас үхсэн байж болзошгүй байна.

Токио хотын баруун хэсэгт орших тус амьтны хүрээлэнд нэг долоо хоногийн дотор гурван арслан үхжээ. Нас нь 3-15 байсан эдгээр арслангийн задлан шинжилгээгээр шингэний дутагдалд орсон нь тогтоогдсон бөгөөд энэ нь хэт халалтын нөлөө байх магадлалтай гэж амьтны хүрээлэнгийн зүгээс мэдээлжээ.

Гурван настай эм арслан Муги долоодугаар сарын 19-нд хоолны дуршлаа алдаж, маргааш нь босож чадахгүй болсон байна.

"Ийм зүйлтэй анх удаа тулгарч байна. Өнгөрсөн жил мөн халуун байсан ч манай арслангуудын хэн нь ч ингэж өвдөөгүй" хэмээн амьтны хүрээлэнгийн төлөөлөгч Миуа Косака BBC-д ярьжээ. Японд сүүлийн жилүүдэд зуны улирал улам халуун, аюултай болж байгаа бөгөөд зарим хотод агаарын температур 40 хэмээс давсан өдрүүдийг "аймшгийн халуун өдөр" (cruelly hot days) гэж нэрлэх болжээ.

Амьтны хүрээлэнгийн мэдээлснээр, гурван настай эм арслан Муги долоодугаар сарын 19-нд хоолны дуршлаа алдаж, маргааш нь босож чадахгүй болсон байна.

Амьтны хүрээлэнгийн ажилтнууд түүнийг сэрүүцүүлэхийн тулд агааржуулалт хийж, ус хэрэглэн хөргөхөөс гадна арьсан доорх шингэн, элэг дэмжих бэлдмэл болон амин дэм тарьсан ч долоодугаар сарын 28-нд үхжээ.

11 настай эрслэн Ичиго долоодугаар сарын 31-нд, харин 15 настай Луэна өнгөрсөн ням гарагт мөн үхсэн байна.

Задлан шинжилгээгээр гурван арслан бүгд биеийн нийт шингэний дутагдалд орсон нь тогтоогдсон бөгөөд энэ нь хэт халалтын стресс нөлөөлсөн байх магадлалтайг харуулж байна гэж амьтны хүрээлэн мэдэгдэв. Гэхдээ үхлийн эцсийн шалтгааныг лабораторийн шинжилгээний хариу гарсны дараа албан ёсоор тогтоох аж.

 Эх сурвалж: BBC

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Сүхбаатар боомтоор 4140 тонн АИ-92 автобензин оруулж ирлээ1 цаг 5 минутын өмнөӨмнөд Солонгост хэт халалтын улмаас 16 хүн нас баржээ1 цаг 7 минутын өмнөӨнөөдөр дараах замуудыг хэсэгчлэн хаана1 цаг 8 минутын өмнөАвтомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна1 цаг 10 минутын өмнөАялал жуулчлалын салбарын холбоод шатахууны хангамжаа яаралтай сайжруулахыг хүслээ1 цаг 11 минутын өмнөБоловсролын салбарын 2027 оны төсөвт олон нийтийн саналыг тусгана1 цаг 12 минутын өмнөНутгийн баруун хэсэгт халж, зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно1 цаг 14 минутын өмнөТэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд1 цаг 15 минутын өмнөАнхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол их байна1 цаг 16 минутын өмнөЯпонд хэт халалтын улмаас амьтны хүрээлэнгийн гурван эрслэн үхжээ1 цаг 16 минутын өмнөБоловсролын сайдын шуурхай хуралдаанаар сургуулийн хүртээмж, төрөлжсөн ахлах сургуулийн бэлтгэлийг хэлэлцэв8 сар 4. 23:27СОР17: Хурлын бэлтгэлийг эцэслэн баталгаажуулж байна7 сар 31. 23:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.