Д.Ортега ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг долоон жил болгохоор санал өргөн барьжээ


7-р сарын 30
22 цаг 41 минут

Никарагуагийн Ерөнхийлөгч Даниэль Ортега Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дахин нэг жилээр сунгаж, долоон жил болгох санал дэвшүүлсэн нь гэргий Росарио Мурильогийн хамт эрх мэдлээ улам бэхжүүлэх гэсэн ээлжит алхам боллоо.

 

Мягмар гаргийн орой парламентын хэлэлцүүлэгт өргөн барьсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар сонгодог тогтолцоог дахин нэр дэвших эрхтэйгээр долоон жил болгох саналыг тусгажээ. Өнгөрсөн онд баталсан өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг таван жилээс зургаан жил болгон сунгаж, дараагийн сонгуулийг 2027 онд явуулахаар болсон юм.

 

Уг саналыг есдүгээр сард батлах төлөвтэй байна. Д.Ортега Төв Америкийн тус улсын сөрөг хүчнийг засгийн эрхэнд гаргахгүй байх үүднээс цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгдсэний дараа эл алхамыг хийсэн нь АНУ болон олон улсын хүний эрхийн байгууллагуудыг ихээхэн түгшээлээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт эхэллээ1 цаг 25 минутын өмнөАвстралийн эрх баригчид Telegram-ыг шүүхэд өгчээ1 цаг 25 минутын өмнөД.Ортега ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг долоон жил болгохоор санал өргөн барьжээ1 цаг 26 минутын өмнөBTS хамтлаг “Грэмми”-ийн наадамд оролцохгүй1 цаг 27 минутын өмнө“Алдар” спорт хороо “АРА ОПЕН-2026” тэмцээний багийн аваргаар тодорлоо1 цаг 27 минутын өмнө“АРА ОПЕН-2026”: Эмэгтэйчүүдийн +78 кг-д А.Адъяасүрэн аваргаллаа1 цаг 28 минутын өмнөГазрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэх сургалт зохион байгуулав1 цаг 29 минутын өмнөС.Лхагвадулам эмэгтэйчүүдийн 70 кг-д түрүүллээ1 цаг 36 минутын өмнөАҮЭБЯ: Шатахууны нөөцийг ойрын 10 хоногийн дотор бүрэн нөхөж бүрдүүлэхээр ажиллаж байна1 цаг 50 минутын өмнөБНХАУ-ын Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсаны 99 жилийн ойд зориулсан баярын хүлээн авалт болов1 цаг 51 минутын өмнөДэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ7 сар 29. 22:34Зээлийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар тодорхой үүрэг, чиглэл өглөө7 сар 29. 22:33
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.