BTS хамтлаг “Грэмми”-ийн наадамд оролцохгүй


7-р сарын 30
22 цаг 40 минут

Өмнөд Солонгосын BTS хамтлаг 2027 оны "Grammy" хөгжмийн наадмын шагнал гардуулах ёслолд оролцохгүй гэдгээ олон нийтийн сүлжээгээр мэдэгджээ. 

 

Хамтлагийн долоон гишүүн нийгмийн сүлжээний хуудсууддаа ижил мэдэгдэл нийтэлж, "Хөгжмийг бүс нутаг, хэлээр нь ангилахгүйгээр байгаагаар нь сонсож, мэдрэх боломжтой" хэмээн онцолсон байна.

 

АНУ-д төвтэй Дуу бичлэгийн Академиас "Грэмми" шагнал гардуулах 69 дэх удаагийн ёслолд "Азийн поп хөгжмийн шилдэг үзүүлбэр", "Шилдэг латин дуу" зэрэг таван шинэ номинаци нэмснээ мэдэгдсэнээс хойш хоёр сар хүрэхгүй хугацааны тус хамтлагийнхан дээрх мэдэгдлийг хийлээ. 

 

Хөгжмийн салбарын мэргэжилтнүүд, шүтэн бишрэгчид шинэ төрлүүдийг шүүмжилж, Азийн уран бүтээлчдийг үндсэн төрлүүдээс тусгаарлаж, BTS зэрэг хамтлаг "Грэмми"-ийн гол шагналуудыг хүртэх магадлалыг багасгаж болзошгүй гэж мэдэгджээ. 

 

Дуу бичлэгийн Академийн гүйцэтгэх захирал Харви Мэйсон BTS-ийн шийдвэртэй холбогдуулан тайлбар хийхдээ, наадмын  тодорхой төрөл ангилалд нэр дэвших нь "Оны шилдэг бичлэг", "Оны шилдэг цомог", "Оны шилдэг дуу" зэрэг үндсэн номинациудад өрсөлдөх боломжийг хязгаарлахгүй гэдгийг тодотгосон байна.

 

 

"Азийн поп хөгжмийн төрлийг Азиас гаралтай поп хөгжмийн гүн гүнзгий агуулга, олон талт байдал, хурдацтай хөгжлийг онцлон үнэлэх зорилгоор бий болгосон. Илүү олон төрөлтэй болно гэдэг нь илүү олон уран бүтээлчийн бүтээл үнэлэгдэх боломжтой гэсэн үг" гэж тэрбээр мэдэгджээ.

 

BTS хамтлаг өмнө нь "Грэмми"-ийн шагналд таван удаа нэр дэвшиж байсан хэдий ч тус шагналын эзэн болоогүй байгаа юм.

 

"Грэмми"-ийн шагнал гардуулах 69 дэх удаагийн ёслол 2027 оны хоёрдугаар сард болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт эхэллээ1 цаг 29 минутын өмнөАвстралийн эрх баригчид Telegram-ыг шүүхэд өгчээ1 цаг 30 минутын өмнөД.Ортега ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг долоон жил болгохоор санал өргөн барьжээ1 цаг 30 минутын өмнөBTS хамтлаг “Грэмми”-ийн наадамд оролцохгүй1 цаг 31 минутын өмнө“Алдар” спорт хороо “АРА ОПЕН-2026” тэмцээний багийн аваргаар тодорлоо1 цаг 31 минутын өмнө“АРА ОПЕН-2026”: Эмэгтэйчүүдийн +78 кг-д А.Адъяасүрэн аваргаллаа1 цаг 32 минутын өмнөГазрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэх сургалт зохион байгуулав1 цаг 33 минутын өмнөС.Лхагвадулам эмэгтэйчүүдийн 70 кг-д түрүүллээ1 цаг 40 минутын өмнөАҮЭБЯ: Шатахууны нөөцийг ойрын 10 хоногийн дотор бүрэн нөхөж бүрдүүлэхээр ажиллаж байна1 цаг 54 минутын өмнөБНХАУ-ын Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсаны 99 жилийн ойд зориулсан баярын хүлээн авалт болов1 цаг 55 минутын өмнөДэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ7 сар 29. 22:34Зээлийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар тодорхой үүрэг, чиглэл өглөө7 сар 29. 22:33
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.