Өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний V байрын шагналт, "Алдар" спорт хорооны тамирчин С.Лхагвадулам “АРА ОПЕН-2026” тэмцээний эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд аваргын алтан медаль хүртлээ.
Тэрбээр аваргын төлөөх барилдаанд "Хилчин" спорт хорооны Б.Хатансүлдийг вазари үнэлгээгээр ялж, түрүүлсэн юм. Энэ жинд УАШТ-ий мөнгөн медальт У.Анужин, УАШТ-ий хүрэл медальт, залуучуудын улсын аварга Х.Буянжаргал нар хүрэл медаль хүртэв.
Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жин
Алтан медаль: С.Лхагвадулам /Алдар/
Мөнгөн медаль: Б.Хатансүлд /Хилчин/
Хүрэл медаль: Х.Буянжаргал /Хангай жүдо/
Хүрэл медаль: У.Анужин /Женко/

Сэтгэгдэл бичих