БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсаны 99 жилийн ойд зориулсан баярын хүлээн авалт болов


7-р сарын 30
22 цаг 16 минут

БНХАУ-ын Ардын Чөлөөлөх арми байгуулагдсаны 99 жилийн ойд зориулсан хүлээн авалт өчигдөр Монгол улс дах БНХАУ-ын элчин сайдын яамны байранд ёслол төгөлдөр болов.

    Энэ удаагийн хүлээн авалтанд Монгол Улсын зэвсэгт хүчний жанжин штабын  дарга, дэслэгч генерал С.Ганбямба тэргүүтэй цэрэг, батлан хамгаалахын салбарын төлөөлөл болон БНХАУ-аас Монгол улсад суух элчин сайдын түр хамаарагч  Цао Ли,  цэргийн атташе, ахлах хурандаа Жан Шюйлян тэргүүтэй төлөөллүүд оролцов.

                                                                                                                              

Монгол, Хятад хоёр орны төрийн дуулал эгшиглэсний дараа БНХАУ-аас Монгол улсад суух элчин сайдын түр хамаарагч  Цао Ли үг  хэлэв.Тэрээр хэлэхдээ, “Уул усаар холбогдсон найрамдалт хөрш орны хувьд Хятад улс Монгол улстай хамтран стратеги харилцаагаа бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаа, соёлын солилцоог гүнзгийрүүлж, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, Хятад, Монгол хоёр улсын ард түмэнд ашиг тусаа өгч, бүс нутгийн болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжихэд идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна” хэмээв.

 

БНХАУ-аас Монгол Улсад суух элчин сайдын яамны цэргийн атташе, ахлах хурандаа Жан Шюйлян илэрхийлэхдээ, “Сүүлийн жилүүдэд хоёр улсын төрийн тэргүүн нарын стратеги чиглүүлэг дор, Хятад, Монголын батлан хамгаалах салбарын харилцаа тасралтгүй гүнзгийрэн, ажил хэрэгч болж байна. Энэ оны эхний хагаст,  Хятад, Монголын "Талын түнш - 2026" хуурай замын цэргийн хамтарсан сургуулилтыг Хятадын нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулж, хоёр орны арми Монгол Улсын Өмнөговь аймгийн хил орчмын хамтарсан эргүүл шалгалтын ажиллагааг амжилттай хийж гүйцэтгэн, Монголын зэвсэгт хүчинд цэргийн 41 ширхэг тусламжийн тээврийн хэрэгслийг саадгүй хүлээлгэн өглөө. Энэхүү бодит харилцаа, хамтын ажиллагааны үр дүн нь хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг ажил хэрэг болгож, хоёр армийн харилцааг гүнзгийрүүлэх тодорхой алхам боллоо” гэв.

Монгол Улсын зэвсэгт хүчний жанжин штабын  дарга, дэслэгч генерал С.Ганбямба үг хэлэхдээ, "Сүүлийн жилүүдэд Монгол Улсын зэвсэгт хүчин болон БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армийн хооронд батлан хамгаалах, аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин тэлж, дээд түвшний харилцан айлчлал, ажлын уулзалт, хамтарсан зөвлөлдөх уулзалт, хамтарсан сургалт, энхийг сахиулах ажиллагаа, цэргийн боловсрол, эрүүл мэндийн салбар зэрэг олон чиглэлд нааштай ахиц дэвшил гарч байна.

     “Талын түншлэл-2026” хамтарсан сургалт нь хоёр улсын зэвсэгт хүчний хамтын ажиллагааг улам бэхжүүлж, хоёр талын цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. 

    Үүний зэрэгцээ, БНХАУ-ын Засгийн газар болон Батлан хамгаалах яамнаас үзүүлсэн буцалтгүй тусламж, цэргийн техник, тоног төхөөрөмжийг нийлүүлж ирсэн нь Монгол Улсын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд эерэг хувь нэмэр оруулж байна. Иймээс бид энэ бүхнийг өндрөөр үнэлэхийн зэрэгцээ чин сэтгэлийн халуун талархлаа илэрхийлж байна.

    Монгол Улс нь хөрш орнуудтайгаа найрсаг харилцааг хөгжүүлэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалах гадаад бодлогыг тууштай баримталж, улс орнуудын хоорондын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг идэвхтэй дэмжин ажилладаг" гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт эхэллээ43 минут 9 секундын өмнөАвстралийн эрх баригчид Telegram-ыг шүүхэд өгчээ43 минут 54 секундын өмнөД.Ортега ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг долоон жил болгохоор санал өргөн барьжээ44 минут 42 секундын өмнөBTS хамтлаг “Грэмми”-ийн наадамд оролцохгүй45 минут 12 секундын өмнө“Алдар” спорт хороо “АРА ОПЕН-2026” тэмцээний багийн аваргаар тодорлоо45 минут 48 секундын өмнө“АРА ОПЕН-2026”: Эмэгтэйчүүдийн +78 кг-д А.Адъяасүрэн аваргаллаа46 минут 23 секундын өмнөГазрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэх сургалт зохион байгуулав47 минут 26 секундын өмнөС.Лхагвадулам эмэгтэйчүүдийн 70 кг-д түрүүллээ54 минут 27 секундын өмнөАҮЭБЯ: Шатахууны нөөцийг ойрын 10 хоногийн дотор бүрэн нөхөж бүрдүүлэхээр ажиллаж байна1 цаг 9 минутын өмнөБНХАУ-ын Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсаны 99 жилийн ойд зориулсан баярын хүлээн авалт болов1 цаг 10 минутын өмнөДэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ7 сар 29. 22:34Зээлийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар тодорхой үүрэг, чиглэл өглөө7 сар 29. 22:33
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.