Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүллээ


7-р сарын 25
19 цаг 46 минут

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд буй. Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт 3815, Баянгол дүүрэгт 1185 өрхийг хийн халаалтад бүрэн шилжүүлсэн.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын хийн хангамж, удирдлагын газарт ажиллалаа.

ийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хийн түлш хэрэглэж эхэлсэн 5000 өрх шинэ хэрэглээндээ бүрэн дассаны дараа дараагийн шатны өргөтгөл, нэвтрүүлэлтийн ажлыг хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотын хийн хангамж, удирдлагын газар олон улсын стандарт шаардлага хангасан, хийн найрлага тодорхойлох лабораторийн төхөөрөмжийг нэвтрүүлсэн. Энэ нь Монгол улсын хэмжээнд анхдагч бөгөөд бүх төрлийн хийн найрлагыг нарийвчлан тодорхойлж байна” гэв.

Айл өрхүүдэд БНХАУ-ын “Haier”, “Hisense” компаниудад үйлдвэрлэсэн хийн зуухыг суурилуулж буй. Монгол инженерүүд бүтээсэн энэхүү зуух нь олон улсын NFPA стандартад нийцсэн, хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, аюулгүй ажиллагааны дээд түвшний хамгаалалттай, ашиглахад хялбар, агаар чийгшүүлэгч усны тавцантай зэрэг давуу талтай юм.

Төслийн хүрээнд хийн түлш борлуулах 25 цэг ажиллаж байна. 2026 оны нэгдүгээр сараас зургаан сарын 17 хүргэл 11365 баллон эргэлтэд оруулж, 308.4 тонн хийн түлш борлуулжээ.

2025 оны 12 дугаар сараас хойш өнөөдрийн байдлаар нийт 2080 тонн шингэрүүлсэн нефтийн хий импортолсон байна. Тус хий нь 98.8 хувийн цэвэр пропан хий юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүллээ1 цаг 26 минутын өмнө"Наадмын дараа махны үнэ буурна" гэсэн иргэдийн хүлээлт талаар болов1 цаг 27 минутын өмнөҮндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ эхний хагас жилд 16.8 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.8 их наяд төгрөг буюу 20 хувь өссөн үзүүлэлт юм. Зарлага ийнхүү өсөхөд хөрөнгийн зардал 1 их наяд төгрөгөөр, бараа үйлчилгээний зардал 1 их наяд төгрөгөөр, урсгал шилжүүлэг 529.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Зардлын 38.8 хувь нь урсгал шилжүүлэг байгаа бол бараа үйлчилгээний зардал 36.5 хувийг бүрдүүлж байна. Ташрамд сануулахад Монгол Улс 2026 онд төсвийн нийт зардлын хэмжээг 22.8 их наяд төгрөг байхаар тусгасан юм. Нийт зардлын дийлэнх хэсгийг өдөр тутмын үйл ажиллагаа болон цалин, урсгал шилжүүлэг зэрэг урсгал зардал эзэлж, тодорхой хувийг хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зардал бүрдүүлэхээр тооцсон билээ.1 цаг 29 минутын өмнөТөсвийн алдагдал 20 хувь өслөө1 цаг 30 минутын өмнө34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ1 цаг 30 минутын өмнөШи Жиньпин есдүгээр сарын 24-нд АНУ-д айлчилна1 цаг 31 минутын өмнөМонгол тарваганы сэргээн нутагшуулах ажил хийж байна1 цаг 32 минутын өмнөУулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална1 цаг 33 минутын өмнөДэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган үргэлжилж байна1 цаг 35 минутын өмнөТөв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна7 сар 24. 17:11АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ7 сар 24. 17:10Энэ сарын хоёр дахь соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ7 сар 24. 17:10
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.