"Наадмын дараа махны үнэ буурна" гэсэн иргэдийн хүлээлт талаар болов


7-р сарын 25
19 цаг 45 минут

2026 оны долоодугаар сарын 20-ны байдлаар гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 0.9 хувиар, өмнөх 14 хоногоос 0.5 хувиар өсжээ. Энэ сарын 22-ны байдлаар нийслэлд үхрийн цул мах 38 мянга, үхрийн ястай мах 33 мянга, хонины ястай мах 27,000 төгрөг, адууны мах 19 мянга, ямааны мах 22 мянган  төгрөгийн үнэтэй байна. 

Махны үнэ улам өссөөр байгаа нь иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж, бухимдахад хүргэж байна. Махны үнийн өсөлтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнгөрсөн пүрэв гарагт /2026.07.23/ мэдээлэл өглөө.

Тэрбээр “Инфляци махны үнэд маш их нөлөөлж байна. Засгийн Газрын тогтоолд төв, суурин газрууд махныхаа хэрэгцээг өөрсдөө бүрдүүлэх албан даалгавар өгсөн. Энэ хүрээнд аймгууд нөөцөө бүрдүүлэх ажилдаа орсон. Намар мал худалдаж авах, махны нөөц бүрдүүлэх ажилд урьд өмнөхөөс их хэмжээгээр бэлдэх зорилготой ажиллаж байна. 

Малчид махаа хэрхэн үнэлэхийг би хэлж мэдэхгүй. Өнөөдөр өглөө л гэхэд “Дэнжийн-1000” захад хөдөөний төхөөрөх үйлдвэрүүдээс мах ачиж ирсэн гурван машин “Хүмүүс авахгүй байна” гээд буцлаа. Тэнд хөдөөнөөс ачиж ирсэн хонины мах бөөний үнээр 19 мянга, үхрийн мах 21 мянган төгрөгийн үнэтэй байна” гэж ярьсан нь иргэдийг улам бухимдахад хүргэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүллээ1 цаг 29 минутын өмнө"Наадмын дараа махны үнэ буурна" гэсэн иргэдийн хүлээлт талаар болов1 цаг 30 минутын өмнөҮндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ эхний хагас жилд 16.8 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.8 их наяд төгрөг буюу 20 хувь өссөн үзүүлэлт юм. Зарлага ийнхүү өсөхөд хөрөнгийн зардал 1 их наяд төгрөгөөр, бараа үйлчилгээний зардал 1 их наяд төгрөгөөр, урсгал шилжүүлэг 529.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Зардлын 38.8 хувь нь урсгал шилжүүлэг байгаа бол бараа үйлчилгээний зардал 36.5 хувийг бүрдүүлж байна. Ташрамд сануулахад Монгол Улс 2026 онд төсвийн нийт зардлын хэмжээг 22.8 их наяд төгрөг байхаар тусгасан юм. Нийт зардлын дийлэнх хэсгийг өдөр тутмын үйл ажиллагаа болон цалин, урсгал шилжүүлэг зэрэг урсгал зардал эзэлж, тодорхой хувийг хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зардал бүрдүүлэхээр тооцсон билээ.1 цаг 31 минутын өмнөТөсвийн алдагдал 20 хувь өслөө1 цаг 32 минутын өмнө34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ1 цаг 32 минутын өмнөШи Жиньпин есдүгээр сарын 24-нд АНУ-д айлчилна1 цаг 33 минутын өмнөМонгол тарваганы сэргээн нутагшуулах ажил хийж байна1 цаг 34 минутын өмнөУулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална1 цаг 35 минутын өмнөДэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган үргэлжилж байна1 цаг 37 минутын өмнөТөв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна7 сар 24. 17:11АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ7 сар 24. 17:10Энэ сарын хоёр дахь соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ7 сар 24. 17:10
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.