34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ


7-р сарын 25
19 цаг 42 минут

Нийслэлийн прокурорын газраас 2026 оны эхний 4 сарын байдлаар Гадаадын иргэн, харьяатын газраас Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчих зөрчил гаргасан 34 улсын 2340 иргэнд холбогдох 994 зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьжээ. Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гадаадын иргэн, харьяалалгүй хүн болон тэдний Монгол Улсад уригч этгээд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тодорхой тохиолдлуудыг зөрчилд тооцож, шийтгэл оногдуулдаг хуулийн зохицуулалттай. Бүртгэгдсэн зөрчлөөс үзэхэд гадаад улсын иргэд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэхийг эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчих, визийн хугацаагаа хэтрүүлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зөрчил зонхилон үйлдсэн байна.

Гадаад улсын иргэний урьж байгаа аж ахуй нэгж байгууллага, иргэд тухайн иргэний бичиг баримтыг хуульд заасан хугацаанд бүртгүүлж зөвшөөрөл аваагүй зөрчил их байна. Тухайлбал, аж ахуйн нэгж байгууллага нь урьж ирүүлсэн гадаад улсын 238 иргэний оршин суух зөвшөөрлийг хугацаанд нь аваагүй, 606 хүний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, 43 хүний визийн хугацааг хэтрүүлжээ.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчих зөрчил гаргасан гадаад улсын иргэдийн 1506 буюу 64.3 хувь нь БНХАУ-ын иргэд, 252 буюу 10.7 хувь нь Вьетнам Улсын иргэд байгаа нь хамгийн их байна. Мөн Непал, Индонез, Филиппин, Энэтхэг, Азербайжан, Орос, Солонгос, Франц зэрэг 34 улсын иргэд дээрх зөрчилд холбогджээ.

Гадаадын иргэн нь Монгол Улсад байх хугацаандаа бүртгэлийн журам мөрдөх, оршин суух үнэмлэх, паспорт зэрэг бичиг баримтаа биедээ авч явах, хөдөлмөр эрхлэх журам зөчихгүй байх, ирсэн зорилгынхоо хүрээнд хөдөлмөр эрхлэх зэрэг үүрэгтэй.

Гадаадын иргэн хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрлөө аваагүй, оршин суух хугацаа хэтрүүлсэн, визийн хугацааг хэтрүүлсэн бол хоног тутам 10 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах хуулийн зохицуулалттай.

Гадаад улсын болон харьяалалгүй иргэнийг уригч хуулийн этгээд, хувь хүн нь тухайн уригдсан хүний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хуульд заасан хугацаанд авах, оршин суух болон визийн хүчинтэй хугацааг хэтрүүлэхгүй байх нөхцөл боломжоор хангах, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц эх оронд нь буцаах үүргээ биелүүлж, дээрх төрлийн зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн прокурорын газраас уриалж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүллээ1 цаг 27 минутын өмнө"Наадмын дараа махны үнэ буурна" гэсэн иргэдийн хүлээлт талаар болов1 цаг 28 минутын өмнөҮндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ эхний хагас жилд 16.8 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.8 их наяд төгрөг буюу 20 хувь өссөн үзүүлэлт юм. Зарлага ийнхүү өсөхөд хөрөнгийн зардал 1 их наяд төгрөгөөр, бараа үйлчилгээний зардал 1 их наяд төгрөгөөр, урсгал шилжүүлэг 529.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Зардлын 38.8 хувь нь урсгал шилжүүлэг байгаа бол бараа үйлчилгээний зардал 36.5 хувийг бүрдүүлж байна. Ташрамд сануулахад Монгол Улс 2026 онд төсвийн нийт зардлын хэмжээг 22.8 их наяд төгрөг байхаар тусгасан юм. Нийт зардлын дийлэнх хэсгийг өдөр тутмын үйл ажиллагаа болон цалин, урсгал шилжүүлэг зэрэг урсгал зардал эзэлж, тодорхой хувийг хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зардал бүрдүүлэхээр тооцсон билээ.1 цаг 29 минутын өмнөТөсвийн алдагдал 20 хувь өслөө1 цаг 30 минутын өмнө34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ1 цаг 31 минутын өмнөШи Жиньпин есдүгээр сарын 24-нд АНУ-д айлчилна1 цаг 32 минутын өмнөМонгол тарваганы сэргээн нутагшуулах ажил хийж байна1 цаг 32 минутын өмнөУулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална1 цаг 33 минутын өмнөДэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган үргэлжилж байна1 цаг 35 минутын өмнөТөв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна7 сар 24. 17:11АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ7 сар 24. 17:10Энэ сарын хоёр дахь соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ7 сар 24. 17:10
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.