Ши Жиньпин есдүгээр сарын 24-нд АНУ-д айлчилна


7-р сарын 25
19 цаг 41 минут

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх есдүгээр сарын 24-нд АНУ-д төрийн айлчлал хийхээр төлөвлөж буйг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтон хотод болсон нэгэн арга хэмжээний үеэр мэдэгдлээ. Хэрэв айлчлал товлосон ёсоор хэрэгжвэл энэ нь Ши Жиньпиний сүүлийн жилүүдэд АНУ-д хийх хамгийн өндөр түвшний айлчлалуудын нэг болох юм.

Энэхүү айлчлал нь Трампын өнгөрсөн тавдугаар сарын 14-15-нд Бээжин хотод хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал болох пм.  Тухайн  үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар худалдаа, эдийн засаг, аюулгүй байдал, бүс нутгийн нөхцөл байдал болон дэлхийн хэмжээний бусад асуудлаар албан ёсны хэлэлцээ өрнүүлсэн юм. Мөн тавдугаар сарын уулзалт нь АНУ, БНХАУ-ын харилцаа сүүлийн жилүүдэд хурцадмал байдалтай байсан нөхцөлд болсон бөгөөд хоёр тал санал зөрөлдөөнөө бүрэн шийдвэрлэж чадаагүй ч дээд түвшний харилцааны сувгийг сэргээхэд чухал алхам болсон гэж ажиглагчид үнэлж байсан.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио зургаадугаар сарын эхээр хийсэн мэдэгдэлдээ, Трампын Бээжинд хийсэн айлчлал тодорхой бодит үр дүн авчраагүй ч дэлхийн хамгийн нөлөө бүхий хоёр улсын удирдагчид нүүр тулан уулзаж, шууд харилцсан нь өөрөө хамгийн чухал үр дүн байсан гэж онцолжээ. Тэрбээр хоёр талын тогтмол яриа хэлэлцээ нь үл ойлголцлыг бууруулах, цаашдын хамтын ажиллагааны боломжийг нээхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэсэн байна.

Ирэх есдүгээр сарын уулзалтаар АНУ, БНХАУ-ын харилцааны цаашдын чиг хандлага, худалдаа, хөрөнгө оруулалт, технологийн өрсөлдөөн, тарифын бодлого, Тайванийн асуудал, Өмнөд Хятадын тэнгисийн нөхцөл байдал зэрэг бүс нутгийн аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна. Мөн Украин, Ойрхи Дорнодын нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлт, хиймэл оюун ухааны зохицуулалт зэрэг олон улсын анхаарлын төвд байгаа асуудлаар санал солилцох хүлээлттэй байгаа юм.

Хэдийгээр АНУ, БНХАУ-ын хооронд худалдаа, үндэсний аюулгүй байдал, өндөр технологийн салбар зэрэг олон асуудлаар санал зөрөлдөөн хэвээр байгаа ч хоёр орны удирдагчид дээд түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлж, өрсөлдөөнийг мөргөлдөөнд хүргэхгүйгээр удирдах нь дэлхийн эдийн засаг, бүс нутгийн тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүллээ1 цаг 26 минутын өмнө"Наадмын дараа махны үнэ буурна" гэсэн иргэдийн хүлээлт талаар болов1 цаг 27 минутын өмнөҮндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ эхний хагас жилд 16.8 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.8 их наяд төгрөг буюу 20 хувь өссөн үзүүлэлт юм. Зарлага ийнхүү өсөхөд хөрөнгийн зардал 1 их наяд төгрөгөөр, бараа үйлчилгээний зардал 1 их наяд төгрөгөөр, урсгал шилжүүлэг 529.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Зардлын 38.8 хувь нь урсгал шилжүүлэг байгаа бол бараа үйлчилгээний зардал 36.5 хувийг бүрдүүлж байна. Ташрамд сануулахад Монгол Улс 2026 онд төсвийн нийт зардлын хэмжээг 22.8 их наяд төгрөг байхаар тусгасан юм. Нийт зардлын дийлэнх хэсгийг өдөр тутмын үйл ажиллагаа болон цалин, урсгал шилжүүлэг зэрэг урсгал зардал эзэлж, тодорхой хувийг хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зардал бүрдүүлэхээр тооцсон билээ.1 цаг 29 минутын өмнөТөсвийн алдагдал 20 хувь өслөө1 цаг 30 минутын өмнө34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ1 цаг 30 минутын өмнөШи Жиньпин есдүгээр сарын 24-нд АНУ-д айлчилна1 цаг 31 минутын өмнөМонгол тарваганы сэргээн нутагшуулах ажил хийж байна1 цаг 32 минутын өмнөУулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална1 цаг 33 минутын өмнөДэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган үргэлжилж байна1 цаг 35 минутын өмнөТөв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна7 сар 24. 17:11АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ7 сар 24. 17:10Энэ сарын хоёр дахь соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ7 сар 24. 17:10
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.