Монгол тарваганы сэргээн нутагшуулах ажил хийж байна


7-р сарын 25
19 цаг 40 минут

2020-2025 оны газрын бүрхэвчийн /Land Cover/ өөрчлөлтийн судалгааны дүнгээр Богдхан уулын дархан цаазат газрын орчимд бэлчээрийн талбай 11 хувиар буурч, хотжилт 3 хувиар нэмэгджээ.

 

Үүнээс үүдэн тусгай хамгаалалттай газрын захын бүсэд хүний үйл ажиллагааны дарамт эрчимжиж, монгол тарваганы амьдрах орчны доройтол, хуваагдал нэмэгдэж байна. Зарим популяци хүний үйл ажиллагааны шууд нөлөөлөлд өртөж, хязгаарлагдмал талбайд өндөр нягтралтай төвлөрөн, байгалийн жамаар тархац нутгаа тэлэх боломж нь хумигдсан нь судалгаагаар тогтоосон байна.

 

Иймд ШУА-ийн Биологийн хүрээлэн, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаатай хамтран хязгаарлалтын болон орчны бүсэд газар ашиглах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил, ашиглалтын талбайд орших өндөр нягтралтай, тасархай тарваганы популяциудаас судалгаа, хамгааллын зорилгоор тодорхой тооны бодгаль барьж, нягтрал багатай, экологийн хувьд тохиромжтой амьдрах орчинд шилжүүлэн сэргээн нутагшуулах ажлыг зохион байгуулж байна.

 

Энэхүү үйл ажиллагаа нь монгол тарваганы популяцийн тогтвортой байдлыг хангах, тархац нутгийг сэргээн тэлэх, байгалийн голомтот зоонозын халдварт өвчний эрсдэлийг бууруулах, хууль бус агнуураас урьдчилан сэргийлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах зорилготой юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүллээ1 цаг 27 минутын өмнө"Наадмын дараа махны үнэ буурна" гэсэн иргэдийн хүлээлт талаар болов1 цаг 28 минутын өмнөҮндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ эхний хагас жилд 16.8 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.8 их наяд төгрөг буюу 20 хувь өссөн үзүүлэлт юм. Зарлага ийнхүү өсөхөд хөрөнгийн зардал 1 их наяд төгрөгөөр, бараа үйлчилгээний зардал 1 их наяд төгрөгөөр, урсгал шилжүүлэг 529.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Зардлын 38.8 хувь нь урсгал шилжүүлэг байгаа бол бараа үйлчилгээний зардал 36.5 хувийг бүрдүүлж байна. Ташрамд сануулахад Монгол Улс 2026 онд төсвийн нийт зардлын хэмжээг 22.8 их наяд төгрөг байхаар тусгасан юм. Нийт зардлын дийлэнх хэсгийг өдөр тутмын үйл ажиллагаа болон цалин, урсгал шилжүүлэг зэрэг урсгал зардал эзэлж, тодорхой хувийг хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зардал бүрдүүлэхээр тооцсон билээ.1 цаг 30 минутын өмнөТөсвийн алдагдал 20 хувь өслөө1 цаг 31 минутын өмнө34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ1 цаг 31 минутын өмнөШи Жиньпин есдүгээр сарын 24-нд АНУ-д айлчилна1 цаг 32 минутын өмнөМонгол тарваганы сэргээн нутагшуулах ажил хийж байна1 цаг 33 минутын өмнөУулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална1 цаг 33 минутын өмнөДэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган үргэлжилж байна1 цаг 35 минутын өмнөТөв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна7 сар 24. 17:11АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ7 сар 24. 17:10Энэ сарын хоёр дахь соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ7 сар 24. 17:10
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.