Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална


7-р сарын 25
19 цаг 40 минут

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говь, талын нутгаар өнөөдөр үргэлжлэн халах талаар ЦУОШГ-аас мэдээлэв.

 

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

 

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр,Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +21+26 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +38+43 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хэрлэн голын хөндийгөөр +32+37 градус, бусад нутгаар +28+33 градус дулаан байна. 

 

Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +31+33 градус дулаан байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүллээ1 цаг 28 минутын өмнө"Наадмын дараа махны үнэ буурна" гэсэн иргэдийн хүлээлт талаар болов1 цаг 29 минутын өмнөҮндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ эхний хагас жилд 16.8 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.8 их наяд төгрөг буюу 20 хувь өссөн үзүүлэлт юм. Зарлага ийнхүү өсөхөд хөрөнгийн зардал 1 их наяд төгрөгөөр, бараа үйлчилгээний зардал 1 их наяд төгрөгөөр, урсгал шилжүүлэг 529.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Зардлын 38.8 хувь нь урсгал шилжүүлэг байгаа бол бараа үйлчилгээний зардал 36.5 хувийг бүрдүүлж байна. Ташрамд сануулахад Монгол Улс 2026 онд төсвийн нийт зардлын хэмжээг 22.8 их наяд төгрөг байхаар тусгасан юм. Нийт зардлын дийлэнх хэсгийг өдөр тутмын үйл ажиллагаа болон цалин, урсгал шилжүүлэг зэрэг урсгал зардал эзэлж, тодорхой хувийг хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зардал бүрдүүлэхээр тооцсон билээ.1 цаг 30 минутын өмнөТөсвийн алдагдал 20 хувь өслөө1 цаг 31 минутын өмнө34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ1 цаг 32 минутын өмнөШи Жиньпин есдүгээр сарын 24-нд АНУ-д айлчилна1 цаг 33 минутын өмнөМонгол тарваганы сэргээн нутагшуулах ажил хийж байна1 цаг 34 минутын өмнөУулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална1 цаг 34 минутын өмнөДэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган үргэлжилж байна1 цаг 36 минутын өмнөТөв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна7 сар 24. 17:11АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ7 сар 24. 17:10Энэ сарын хоёр дахь соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ7 сар 24. 17:10
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.