Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган үргэлжилж байна


7-р сарын 25
19 цаг 38 минут

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан БНСУ-ын Пусан хотноо зохион байгуулж байгаа Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганд оролцож байна.

 

Чуулганы үеэр Япон Улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн дэд сайд Шигеки Кобаяаши болон Тайландын Хаант Улсын Соёлын сайд Сабида Тайсеттай өнөөдөр уулзлаа. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Япон Улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн дэд сайд Шигеки Кобаяашитай уулзсан уулзалтаар хоёр орны соёл, спортын салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж буйг онцлон тэмдэглэж, цаашид илүү өргөжүүлэн ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ.

 

​Тухайлбал, Монголын Соёлын өвийн Үндэсний төв болон Япон Улсын Мацүра хотын “Усан доорх археологийн судалгааны төв”, “Нара их сургууль”-тай соёлын өвийг хадгалан хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар эрх зүйн баримт бичиг байгуулж, ажиллаж эхэлжээ. Энэ хүрээнд соёлын өвийн мэргэжилтнүүдэд онол, практик хосолсон сургалт зохион байгуулахаар болов.

 

Түүнчлэн Тайландын Хаант Улсын Соёлын сайд Сабида Тайсеттай “Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Тайландын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2006 онд байгуулсан бөгөөд соёлын өвийг хадгалан хамгаалах болон соёл, урлагийн чиглэлээр хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх талаар санал солилцов.

 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан жил тутам зохион байгуулдаг “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026-д Тайландын Хаант Улсын уран бүтээлч, соёлын өвлөн уламжлагч нарыг өргөн оролцохыг урьсан талаар ССАЖЗЯ-наас мэдээлэв. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүллээ1 цаг 29 минутын өмнө"Наадмын дараа махны үнэ буурна" гэсэн иргэдийн хүлээлт талаар болов1 цаг 30 минутын өмнөҮндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ эхний хагас жилд 16.8 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.8 их наяд төгрөг буюу 20 хувь өссөн үзүүлэлт юм. Зарлага ийнхүү өсөхөд хөрөнгийн зардал 1 их наяд төгрөгөөр, бараа үйлчилгээний зардал 1 их наяд төгрөгөөр, урсгал шилжүүлэг 529.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Зардлын 38.8 хувь нь урсгал шилжүүлэг байгаа бол бараа үйлчилгээний зардал 36.5 хувийг бүрдүүлж байна. Ташрамд сануулахад Монгол Улс 2026 онд төсвийн нийт зардлын хэмжээг 22.8 их наяд төгрөг байхаар тусгасан юм. Нийт зардлын дийлэнх хэсгийг өдөр тутмын үйл ажиллагаа болон цалин, урсгал шилжүүлэг зэрэг урсгал зардал эзэлж, тодорхой хувийг хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зардал бүрдүүлэхээр тооцсон билээ.1 цаг 32 минутын өмнөТөсвийн алдагдал 20 хувь өслөө1 цаг 33 минутын өмнө34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ1 цаг 33 минутын өмнөШи Жиньпин есдүгээр сарын 24-нд АНУ-д айлчилна1 цаг 34 минутын өмнөМонгол тарваганы сэргээн нутагшуулах ажил хийж байна1 цаг 35 минутын өмнөУулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална1 цаг 35 минутын өмнөДэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган үргэлжилж байна1 цаг 37 минутын өмнөТөв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна7 сар 24. 17:11АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ7 сар 24. 17:10Энэ сарын хоёр дахь соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ7 сар 24. 17:10
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.