Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна


7-р сарын 24
17 цаг 11 минут

Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр, ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Төв аймагт ажиллалаа.

 

Төв аймгийн удирдлага, төрийн байгууллагын алба хаагчидтай уулзаж, албан даалгаврын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцож, холбогдох яамтай хамтран зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв. Тус аймаг өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр онцгойлон ажиллаж байна. Хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран 1300 гаруй тонн өвс, тэжээл, хэвэг бэлтгэх ажлыг зохион байгуулж байгаа аж. Мөн аймгийн хэмжээнд халаалтын зуух, дулааны станц, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн засвар, шинэчлэлийн ажлууд үргэлжилж байгаа ба өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай хэрэгжиж байна.

 

Мөн 15 суманд үзлэг, хяналт-шалгалт хийж, 12 зөрчил илрүүлснээс 10-ыг нь газар дээр нь арилгуулж, 78.5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Уулзалтаар тулгамдаж байгаа асуудлын хүрээнд  холбогдох яамдад хэд, хэдэн чиглэлээр үүрэг өгч, шийдвэрлэлтийг эрчимжүүлэхээр боллоо. 

 

Үүнд, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа 30 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, ашиглалтад оруулах асуудлыг Эрчим хүчний яамтай хамтарч шийдвэрлэх, Архивын ерөнхий газраас Хөшигийн хөндий чиглэлийн дөрвөн эгнээ авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх, газар тариалангийн салбарт агуулах, зоорийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр судлах, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын худалдан авалтын асуудлыг шуурхай шийдвэрлэх, аймгийн хэмжээнд намрын ургац хураалтад шаардлагатай 1.6 сая литр түлшний асуудлыг шийдвэрлэхээр чиглэл өгч ажилласан талаар ОБЕГ-аас мэдээлэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна1 цаг 4 минутын өмнөАНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ1 цаг 5 минутын өмнөЭнэ сарын хоёр дахь соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ1 цаг 5 минутын өмнөХятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина1 цаг 7 минутын өмнөTikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ1 цаг 7 минутын өмнөУул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар 12 их наяд төгрөгөөр өслөө1 цаг 10 минутын өмнөХурц нартай, халуун өдрүүдэд даралтын эмээ тогтмол уугаарай1 цаг 12 минутын өмнөДэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов1 цаг 12 минутын өмнөДаваа гаригаас халуун ус хязгаарлах байршлууд1 цаг 12 минутын өмнөОлон улсын математикийн олимпиад анх удаа Монголд болж байна1 цаг 15 минутын өмнөФранц 15-аас доош насныхан цахим сүлжээ ашиглахыг бүрэн хориглов7 сар 23. 21:44Францад түймэр дэгдсэний улмаас 10 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ7 сар 23. 21:42
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.