БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин есдүгээр сарын 24-ний өдөр АНУ-д айлчилна гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтон хотод болсон нэгэн үйл ажиллагааны үеэр мэдэгдсэн байна.
Энэхүү айлчлал нь хоёр улсын төрийн тэргүүн нар тавдугаар сард Хятадад хийсэн уулзалтын хариу айлчлал болох юм. Д.Трамп тавдугаар сарын 14-15-нд Бээжин хотод айлчилж, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийсэн билээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио зургаадугаар сарын эхээр мэдэгдэхдээ, Д.Трампын тавдугаар сард хийсэн айлчлал дорвитой үр дүн авчраагүй боловч дэлхийн хамгийн нөлөө бүхий хоёр улсын удирдагчид нүүр тулан шууд харилцах нь хэлэлцээний гол зорилго байсан гэж онцолжээ.
Есдүгээр сард болох уулзалтаар АНУ, Хятадын хоёр талын харилцаа болон олон улсын тулгамдсан асуудлуудаарх яриа хэлэлцээг үргэлжлүүлэх төлөвтэй байна.

Сэтгэгдэл бичих