Энэ сарын хоёр дахь соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ


7-р сарын 24
17 цаг 10 минут

Дэлхий дээр G1 түвшний соронзон шуурга эхэлсэн тухай Оросын ШУА-ийн Сансрын судалгааны хүрээлэнгийн Нарны одон орон судлалын лабораториос мэдээллээ. Эрдэмтдийн таамаглаж байгаагаар гео соронзон орны хэлбэлзэл долоодугаар сарын 24-ний баасан гаргийн дунд үе хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. 

 

Энэ удаагийн соронзон шуурга долоодугаар сард тохиож буй хоёр дахь нь бөгөөд түүний эрчим гео соронзон орны идэвхжлийн 5 баллын шаталбараар хамгийн бага буюу G1 түвшинд хүрчээ.

 

Нарны титмийн нүхнээс ялгарсан плазмын урсгалд Дэлхий бараг хоёр хоног өртсөний дараа соронзон шуурга эхэлсэн байна. Үүний улмаас гео соронзон орны индексүүдийн үзүүлэлт "улаан" бүс рүү шилжиж, туйлын туяа ажиглагдах магадлал мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.

 

Өмнөх соронзон шуурга энэ сарын 4-нд болсон бөгөөд хавьгүй хүчтэй буюу G3 түвшинд хүрчээ. Ерөнхийдөө энэ зун Нарны идэвхжил харьцангуй бага байгаа бөгөөд зургаа, долоодугаар сард энэ удаагийнхыг оруулаад нийт таван удаа гео соронзон орны шуурга бүртгэгдсэн байна. Харин намар Нарны идэвхжил нэмэгдэх төлөвтэй байгааг эрдэмтэд анхааруулжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна1 цаг 6 минутын өмнөАНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ1 цаг 6 минутын өмнөЭнэ сарын хоёр дахь соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ1 цаг 7 минутын өмнөХятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина1 цаг 8 минутын өмнөTikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ1 цаг 9 минутын өмнөУул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар 12 их наяд төгрөгөөр өслөө1 цаг 11 минутын өмнөХурц нартай, халуун өдрүүдэд даралтын эмээ тогтмол уугаарай1 цаг 13 минутын өмнөДэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов1 цаг 14 минутын өмнөДаваа гаригаас халуун ус хязгаарлах байршлууд1 цаг 14 минутын өмнөОлон улсын математикийн олимпиад анх удаа Монголд болж байна1 цаг 16 минутын өмнөФранц 15-аас доош насныхан цахим сүлжээ ашиглахыг бүрэн хориглов7 сар 23. 21:44Францад түймэр дэгдсэний улмаас 10 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ7 сар 23. 21:42
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.