БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам нүүрстөрөгч ялгаруулдаггүй үндэсний хэмжээний үйлдвэрүүд, тооцоолон бодох дэд бүтцийн байгууламжуудыг барих тухай баримт бичгийг нийтэлжээ.
Энэхүү санаачилга нь технологийн инновац, үйлдвэрлэлийн бүтцийн шинэчлэл, удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох замаар нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилготой ажээ. Ингэснээр тогтоосон хязгаарын хүрээнд нүүрстөрөгчийн ялгарлыг шат дараатайгаар бууруулж, улмаар нүүрстөрөгчийн ялгарлыг тэг болгохыг зорьж байна.
Баримт бичигт дурдсанаар, үе шаттай, олон түвшний хөгжлийн зарчмыг баримтлан уг хөтөлбөрт төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай суурь нөхцөлтэй, тодорхой зорилго, төлөвлөгөөтэй, мөн тогтоосон хугацаанд бүтээн байгуулалтаа дуусгах үүрэг хүлээсэн үйлдвэрүүд, дата төвүүдийг хамруулах ажээ.
Баримт бичигт мөн гурван үндсэн шалгуур үзүүлэлтийг тогтоожээ. Тодруулбал, хэрэглэсэн эрчим хүчний нэгжид ногдох нүүрстөрөгчийн ялгарлын хэмжээ, нийт эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эх үүсвэрүүдээс үйлдвэрлэсэн эрчим хүчний эзлэх хувь, гарал үүслийг нь хянах тогтолцоогоор баталгаажсан олборлоогүй эх үүсвэрээс үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний эзлэх хувь гэсэн үзүүлэлтүүд юм.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргах үйлдвэрүүд эдгээр үндсэн шалгуурыг хангахын зэрэгцээ төслийг хэрэгжүүлэх хугацаанд тогтоосон зорилтот түвшинд хүрэх үүрэг хүлээх ажээ.

Сэтгэгдэл бичих