Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов


7-р сарын 24
17 цаг 03 минут

Сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотноо зохион байгуулж буй Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганд оролцож байна. Дэлхийн өвийн төвийн захирал Лазаре Елондоу Ассомотой өнөөдөр уулзаж, санал солилцлоо.

 

Тэрбээр Дэлхийн өвийн хорооны ээлжит чуулганы амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргээд, Монгол Улсын Засгийн газраас дэлхийн өвийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар товч танилцуулав. Дэлхийн өвийн төвийн захирал Лазаре Елондоу Ассомо Монгол Улс дэлхийн өвийн хорооны гишүүнээр сонгон чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, амжилт хүслээ.

 

Мөн Монгол Улсыг ЮНЕСКО-ийн 2001 оны Усан доорх соёлын өвийг хамгаалах конвенцыг соёрхон баталж, ЮНЕСКО-ийн соёлын өвийг хамгаалах бүх конвенцод нэгдэн орсон цөөхөн улсын нэг болсныг онцлон тэмдэглэж, баяр хүргэлээ.

 

Уулзалтын үеэр хоёр тал хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, ойр нягт хамтран ажиллах талаар санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн талаар ССАЖЗЯ-наас мэдээлэв. 

 

Дэлхийн өвийн төв нь ЮНЕСКО-ийн 1972 оны Дэлхийн соёлын болон байгалийн өвийн хамгаалах конвенцын хэрэгжилтийг зохицуулах үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна59 минут 47 секундын өмнөАНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ1 цаг 1 минутын өмнөЭнэ сарын хоёр дахь соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ1 цаг 2 минутын өмнөХятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина1 цаг 3 минутын өмнөTikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ1 цаг 4 минутын өмнөУул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар 12 их наяд төгрөгөөр өслөө1 цаг 6 минутын өмнөХурц нартай, халуун өдрүүдэд даралтын эмээ тогтмол уугаарай1 цаг 8 минутын өмнөДэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов1 цаг 8 минутын өмнөДаваа гаригаас халуун ус хязгаарлах байршлууд1 цаг 9 минутын өмнөОлон улсын математикийн олимпиад анх удаа Монголд болж байна1 цаг 11 минутын өмнөФранц 15-аас доош насныхан цахим сүлжээ ашиглахыг бүрэн хориглов7 сар 23. 21:44Францад түймэр дэгдсэний улмаас 10 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ7 сар 23. 21:42
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.