Олон улсын математикийн олимпиад анх удаа Монголд болж байна


7-р сарын 24
17 цаг 00 минут
Монгол Улс оюуны спортын түүхэндээ шинэ хуудсыг нээж, MIMC 2026 Олон улсын математикийн олимпиадыг анх удаа эх орондоо зохион байгуулж байна. Дэлхийн хэмжээнд бага, дунд ангийн сурагчдын дунд зохион байгуулагддаг хамгийн нэр хүндтэй математикийн олимпиадуудын нэг болох энэхүү тэмцээн 2026 оны долоодугаар сарын 22–27-ны өдрүүдэд Налайх дүүрэг дэх Герман-Монголын ашигт малтмал, технологийн их сургууль (GMIT)-ийн кампуст болж байна.
 
Энэ удаагийн олимпиадад дэлхийн 32 орны 1000 гаруй сурагч, багш, багийн ахлагч, шүүгч, эцэг эх, төлөөлөгчид хүрэлцэн ирж, математикийн мэдлэг, ур чадвараараа өрсөлдөхийн зэрэгцээ соёл, боловсролын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх томоохон боломжийг бүрдүүлж байна.
 
Олимпиадын хүрээнд долоодугаар сарын 22-ны өдөр гадаадын нийт оролцогчид Монгол Улсад хүрэлцэн ирсэн бол 23-ны өдөр оролцогчдын логик сэтгэлгээ, багаар ажиллах чадварыг сорьдог уламжлалт Puzzle Challenge тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, үүний дараа MIMC 2026 олон улсын математикийн олимпиадыг албан ёсоор нээх ёслол болов.
 
Нээлтийн ёслолын үеэр Монголын өв соёл, урлагийн өвөрмөц онцлогийг олон улсын зочид төлөөлөгчдөд таниулсан уран бүтээлийн тоглолтууд толилуулагдлаа. Уртын дуу, морин хуурын эгшиг, үндэсний бүжиг, морин циркийн гайхамшигт үзүүлбэрүүдээр дамжуулан Монголын нүүдэлчин ахуй, соёлын өвийг дэлхий дахинд сурталчилсан бөгөөд эдгээр нь нээлтийн ёслолын онцлох хэсгүүдийн нэг болсон юм. Мөн орчин үеийн Монголын хөгжмийн урлагийг төлөөлөн The HU хамтлаг хүрэлцэн ирж, оролцогчид болон зочдод зориулан тусгай тоглолтоо толилуулснаар нээлтийн ёслолын уур амьсгалыг улам бүр өргөж, Монголын уламжлал ба орчин үеийн урлагийн төгс хослолыг харууллаа.
 
Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү олон улсын арга хэмжээ нь зөвхөн боловсролын салбарын төдийгүй улсын хэмжээнд түүхэн ач холбогдолтой үйл явдал болж байна. Олимпиадыг амжилттай зохион байгуулахын төлөө төр, хувийн хэвшлийн 30 гаруй байгууллага, олон арван сайн дурын ажилтан, мэргэжилтэн, ивээн тэтгэгч байгууллагууд хамтран ажиллаж, оюуны спортыг дэмжихэд бодит хувь нэмрээ оруулжээ.
 
“Шинжлэх ухааны хаан” хэмээн нэрлэгддэг математик нь инженерчлэл, мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, байгалийн шинжлэх ухаан зэрэг бүхий л салбарын суурь болох чухал шинжлэх ухаан юм. Иймээс дэлхийн шилдэг залуу математикчдыг нэг дор цуглуулсан энэхүү олимпиад Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа нь зөвхөн тэмцээн бус, боловсрол, шинжлэх ухаан, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын нэр хүндийг дэлхийд таниулах чухал үйл явдал болж байна.
 
MIMC 2026 нь Монголын авьяаслаг сурагчдад дэлхийн шилдэг оролцогчидтой мэдлэг, туршлагаа солилцох боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ, олон улсын оюуны спортын томоохон арга хэмжээг зохион байгуулах Монгол Улсын чадавхыг дэлхий нийтэд харуулж буй түүхэн үйл явдал болж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна57 минут 20 секундын өмнөАНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ58 минутын өмнөЭнэ сарын хоёр дахь соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ58 минут 34 секундын өмнөХятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина59 минут 49 секундын өмнөTikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ1 цаг 1 минутын өмнөУул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар 12 их наяд төгрөгөөр өслөө1 цаг 4 минутын өмнөХурц нартай, халуун өдрүүдэд даралтын эмээ тогтмол уугаарай1 цаг 5 минутын өмнөДэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов1 цаг 6 минутын өмнөДаваа гаригаас халуун ус хязгаарлах байршлууд1 цаг 6 минутын өмнөОлон улсын математикийн олимпиад анх удаа Монголд болж байна1 цаг 8 минутын өмнөФранц 15-аас доош насныхан цахим сүлжээ ашиглахыг бүрэн хориглов7 сар 23. 21:44Францад түймэр дэгдсэний улмаас 10 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ7 сар 23. 21:42
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.