Францад түймэр дэгдсэний улмаас 10 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ


7-р сарын 23
21 цаг 42 минут

Францын Бордо хотоос баруун тийш 2 000 га газрыг хамран хурдацтай тархаж буй ой хээрийн түймрийн улмаас тус улсын баруун өмнөд нутгаас 10 мянга гаруй хүнийг шөнийн туршид  нүүлгэн шилжүүлсэн тухай албаны хүмүүс пүрэв гарагт мэдээлжээ. 

 

Европт энэ онд түймэрт шатсан газрын хэмжээ сүүлийн 20 жилийн дунджаас хэдийнээ давсныг статистик мэдээлэл харуулжээ. Дэлхийн хамгийн хурдацтай дулаарч буй тус тив энэ онд бараг завсаргүй үргэлжилсэн аагим халууны гурав дахь давлагаанд өртөөд байгаа юм. 

 

Одоогоор 500 гаруй гал сөнөөгч түймрийг цурманд оруулахаар ажиллаж байна. Түймэр маш хүчтэй байгаа ч одоогоор хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй гэж орон нутгийн захиргаа мэдээлжээ.

 

Ой хээрийн түймэр жуулчдын ихээр очдог Аркашоны булангийн бүс нутгийн ойролцоо гарсан бөгөөд нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн дийлэнх нь кемпэд байрлаж байсан жуулчид аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц 15-аас доош насныхан цахим сүлжээ ашиглахыг бүрэн хориглов1 цаг 2 минутын өмнөФранцад түймэр дэгдсэний улмаас 10 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ1 цаг 3 минутын өмнөНийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө1 цаг 5 минутын өмнө“Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ1 цаг 6 минутын өмнөЦ.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ1 цаг 7 минутын өмнөСонгинохайрхан дүүргийн иргэдэд гэмтэл согогийн тусламж үйлчилгээг ойртуулна1 цаг 9 минутын өмнөЭрдэнэт хотын хүн ам 106 мянгад хүрч, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн ₮4 их наядыг давжээ1 цаг 10 минутын өмнөСургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэлийг хувийн хэвшлийнхэнд хариуцуулна1 цаг 12 минутын өмнөСогтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, дөрвөн машин мөргөжээ1 цаг 12 минутын өмнөДэлхийн тэргүүлэх санхүүгийн байгууллага Citibank-тай түншлэлийн харилцаа тогтоолоо1 цаг 14 минутын өмнөДараах аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой5 цаг 54 минутын өмнөДАШТ-ий финалыг АНУ-д 63 сая хүн үзжээ7 сар 22. 23:24
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.