“Хилийн боомтод VII/10-наас өмнө ирсэн барааны гаалийн бүрдүүлэлтийг шуурхай зохион байгуулна”


7-р сарын 7
14 цаг 14 минут

Үндэсний их баяр наадмын амралтын 10 хоногт гаалийн байгууллагууд ажиллана. Хил, гаалийн байгууллага хаалттай ч хилээр нэвтэрсэн бараа, тээврийн хэрэгсэлд тасралтгүй бүрдүүлэлт хийж шуурхай ажиллана гэж ГЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга Б.Мөнх-Амар мэдээллээ.

Тэрбээр “Төмөр замтай болон агаарын хилийн боомтууд 24 цагаар ажиллана. Тодруулбал, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Эрээн цав, Ханх боомтууд ажиллаж бараа, тээврийг нэвтрүүлнэ.

Хилийн боомт дээр таны бараа долоодугаар сарын 10-наас өмнө орж ирсэн бол гаалийн бүрдүүлэлтийг шуурхай зохион байгуулна. Харин долоодугаар сарын 10-наас хойш хилийн боомтод бараа ирсэн бол иргэд гаалийн байгууллагад хүсэлт гаргаад гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийлгээд бараагаа авч болно. Тэгэхээр хил хаалттай ч гаалийн байгууллага ажиллана гэж ойлгож болно” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА8 сар 7. 14:55Сүхбаатар боомтоор 4140 тонн АИ-92 автобензин оруулж ирлээ8 сар 5. 11:43Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 16 хүн нас баржээ8 сар 5. 11:42Өнөөдөр дараах замуудыг хэсэгчлэн хаана8 сар 5. 11:41Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна8 сар 5. 11:38Аялал жуулчлалын салбарын холбоод шатахууны хангамжаа яаралтай сайжруулахыг хүслээ8 сар 5. 11:37Боловсролын салбарын 2027 оны төсөвт олон нийтийн саналыг тусгана8 сар 5. 11:36Нутгийн баруун хэсэгт халж, зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно8 сар 5. 11:35Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд8 сар 5. 11:33Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол их байна8 сар 5. 11:33Японд хэт халалтын улмаас амьтны хүрээлэнгийн гурван эрслэн үхжээ8 сар 5. 11:32Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар сургуулийн хүртээмж, төрөлжсөн ахлах сургуулийн бэлтгэлийг хэлэлцэв8 сар 4. 23:27
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.