Хиймэл оюуны засаглалын асуудлаарх анхдугаар чуулган Женевт эхэллээ


7-р сарын 7
14 цаг 10 минут

НҮБ-ын Хиймэл оюуны засаглалын асуудлаарх анхны яриа хэлэлцүүлэг (Global Dialogue on AI Governance) Швейцарын Женев хотноо даваа гарагт эхэлжээ. 

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор санаачлан зохион байгуулж буй энэхүү чуулганд XXI зууны хамгийн нөлөө бүхий технологийн нэг болох хиймэл оюуныг зохицуулах нэгдсэн арга барилыг боловсруулахаар олон улсын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэд, иргэний нийгмийн зүтгэлтнүүд хуран цуглаад байна. 

 

Нээлтийн ажиллагаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш оролцож, хэлэлцүүлгийн үндсэн чиг хандлагыг тодорхойлж үг хэллээ.

 

"Бид бол хүн төрөлхтөн болон машинууд зэрэгцэн орших дүрмийг тогтоож чадах хамгийн сүүлчийн үеийнхэн юм" хэмээн А.Гутерриш хэлжээ. Тэрбээр хиймэл оюунаас үүдэлтэй эрсдэлүүд хурдацтай нэмэгдэж байгааг анхааруулаад дэлхий хэмжээнд зохицуулах арга хэмжээг яаралтай авахыг уриалав.

 

"Хиймэл оюун хүн төрөлхтөн түүний хөгжлийг бүрэн гүйцэд хянаж амжихааргүй хурдаар хөгжиж байна. Бидний нийгэмд тодорхой төлөвлөгөөгүй, олон нийтийн зөвшөөрөлгүйгээр нэгэн төрлийн туршилт явагдаж байна. Энэ бол тогтворгүй, бас хүлээн зөвшөөрөх аргагүй асуудал юм. Өнөөдөр асуудал хиймэл оюун манай дэлхийг өөрчлөх үү, үгүй ​​юу гэдэгт биш харин тэр аль хэдийн өөрчлөөд эхэлчихсэнд оршиж байна. Харин бид энэхүү өөрчлөлтийг хамтдаа удирдан чиглүүлэх үү, эсвэл түүгээр өөрсдөө удирдуулах уу гэдэгт асуудал оршиж байна" хэмээн А.Гутерриш хэлжээ.

 

Яриа хэлэлцүлэг эхэлсэнтэй зэрэгцэн нэрт эрдэмтэн Йошуа Бенжио, Нобелийн Энх тайвны шагналт Мария Ресса нар хамтран даргалж буй Хиймэл оюуны асуудлаарх олон улсын хараат бус эрдэмтдийн зөвлөлийн анхны тайланг танилцуулсан юм. Уг баримт бичигт технологийн хөгжил нь эрх зүйн зохицуулалтын механизмаас хол түрүүлж байгааг онцлон тэмдэглэжээ.

 

Женевийн энэхүү яриа хэлэлцүүлэг долоодугаар сарын 6-7-ны өдрүүдэд Дэлхийн мэдээллийн нийгмийн асуудлаарх дээд хэмжээний уулзалттай (WSIS) зэрэгцэн явагдаж байна. Уг уулзалтын араас "Сайн сайхны төлөөх хиймэл оюун" дээд хэмжээний уулзалт (AI for Good Global Summit) долоодугаар сарын 7-10-нд болох бөгөөд ингэснээр Швейцарын Женев хот хиймэл оюуны асуудлаарх олон улсын хэлэлцүүлгийн гол төв болоод байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА8 сар 7. 14:55Сүхбаатар боомтоор 4140 тонн АИ-92 автобензин оруулж ирлээ8 сар 5. 11:43Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 16 хүн нас баржээ8 сар 5. 11:42Өнөөдөр дараах замуудыг хэсэгчлэн хаана8 сар 5. 11:41Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна8 сар 5. 11:38Аялал жуулчлалын салбарын холбоод шатахууны хангамжаа яаралтай сайжруулахыг хүслээ8 сар 5. 11:37Боловсролын салбарын 2027 оны төсөвт олон нийтийн саналыг тусгана8 сар 5. 11:36Нутгийн баруун хэсэгт халж, зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно8 сар 5. 11:35Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд8 сар 5. 11:33Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол их байна8 сар 5. 11:33Японд хэт халалтын улмаас амьтны хүрээлэнгийн гурван эрслэн үхжээ8 сар 5. 11:32Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар сургуулийн хүртээмж, төрөлжсөн ахлах сургуулийн бэлтгэлийг хэлэлцэв8 сар 4. 23:27
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.