Гаалийн зөрчлийн 47.1 хувийг татвараас зайлсхийсэн үйлдэл эзэлжээ


7-р сарын 7
14 цаг 09 минут

Гаалийн ерөнхий газраас 2026 оны эхний хагас жилийн байдлаар илрүүлсэн зөрчил, албан хаагчдын шилжилт хөдөлгөөн, сахилга хариуцлагын хүрээнд авсан арга хэмжээ болон Үндэсний их баяр наадмын үеэр гаалийн байгууллагын ажиллах зохион байгуулалтын талаар өнөөдөр /2026.07.07/мэдээлэл хийлээ. Гаалийн байгууллага 2026 оны эхний хагас жилийн байдлаар 2047 зөрчил илрүүлж, хянан шалгасан байна.

Үүний 47.1 хувь нь татвараас зайлсхийх, 23.5 хувь нь тарифын бус хязгаарлалттай буюу хориглосон, хязгаарласан барааг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил байжээ.

Энэ үзүүлэлт нь 2025 оны мөн үетэй харьцуулахад зөрчил илрүүлэлт 17.1 хувиар өссөн байна. Нийт илэрсэн зөрчлийн 52 нь эрүүгийн шинжтэй байсан бөгөөд хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулж байна. Мөн оны эхний хагасын байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 12 зөрчлийг хууль, хяналтын байгууллагатай хамтран илрүүлж, харьяаллын дагуу шилжүүлжээ. Түүнчлэн олон улсын боомтуудаар алт хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэд хэдэн үйлдлийг гаалийн байгууллага илрүүлсэн байна.

Тухайлбал, 1.6 кг алт, мөн Бүгд Найрамдах Турк Улсаас ирсэн зорчигч биедээ нууж авч явсан 12.2 кг алтан эдлэлийг рентген хяналтын шалгалтаар илрүүлжээ.

Гаалийн байгууллагын мэдээлснээр, хориглосон, хязгаарласан болон тусгай зөвшөөрөл шаарддаг барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх оролдлого нэмэгдэж байна. Тухайлбал, чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэрийн үед хэрэглэдэг инсулин тариаг зорчигчид их хэмжээгээр авч орж ирж, арилжааны зориулалтаар худалдаалах зорилготой зөрчил цөөнгүй илэрч байгаа аж. Гаалийн байгууллагаас иргэдэд эм, эмнэлгийн зориулалттай бүтээгдэхүүнийг гар дээрээс болон цахим орчноос баталгаагүй эх үүсвэрээр худалдан авахгүй байхыг анхаарууллаа.

С.УЧРАЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА8 сар 7. 14:55Сүхбаатар боомтоор 4140 тонн АИ-92 автобензин оруулж ирлээ8 сар 5. 11:43Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 16 хүн нас баржээ8 сар 5. 11:42Өнөөдөр дараах замуудыг хэсэгчлэн хаана8 сар 5. 11:41Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна8 сар 5. 11:38Аялал жуулчлалын салбарын холбоод шатахууны хангамжаа яаралтай сайжруулахыг хүслээ8 сар 5. 11:37Боловсролын салбарын 2027 оны төсөвт олон нийтийн саналыг тусгана8 сар 5. 11:36Нутгийн баруун хэсэгт халж, зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно8 сар 5. 11:35Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд8 сар 5. 11:33Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол их байна8 сар 5. 11:33Японд хэт халалтын улмаас амьтны хүрээлэнгийн гурван эрслэн үхжээ8 сар 5. 11:32Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар сургуулийн хүртээмж, төрөлжсөн ахлах сургуулийн бэлтгэлийг хэлэлцэв8 сар 4. 23:27
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.