Цахим судалгаа, хуурамч линкээр үйлдсэн залилан хамгийн их бүртгэгджээ


7-р сарын 6
15 цаг 31 минут

Цахим судалгаа, хуурамч линкээр үйлдсэн залилан хамгийн их бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний гурван сарын байдлаар бүртгэгдсэн залилах гэмт хэргийн статистикаас үзэхэд цахим орчинд үйлдэгдсэн залилан дийлэнх хувийг эзэлж байна. Тодруулбал, цахим судалгаа нэрээр үйлдэгдсэн 398 хэрэг бүртгэгдэж, иргэдэд 1 тэрбум 651 сая 150 мянга 440 төгрөгийн хохирол учруулжээ. Харин "KFC", "Pizza Hut" сүлжээ хоолны газрын нэр барьсан хуурамч линк ашиглан бусдыг залилсан 236 хэрэг бүртгэгдэж, 1 тэрбум 225 сая 780 мянга 28 төгрөгийн хохирол учирсан байна. Мөн цахимаар бараа захиалахтай холбоотой 124 хэрэг бүртгэгдэж, 784 сая 694 мянга 684 төгрөг, данснаасаа мөнгө алдсан 36 хэрэгт 213 сая 129 мянга 200 төгрөг, гар утас залилж авч явсан 30 хэрэгт 58 сая 180 мянга 939 төгрөгийн хохирол тус тус бүртгэгджээ.

Үүнээс гадна банкны хэрэглэгчийн судалгаа, “Азтан боллоо” гэх хуурамч линк, валют солих, аппликейшний зээлийн эрх худалдах, хуурамч төлбөрийн баримт илгээх, "Facebook" чатаар мөнгө гуйх, тавилга захиалах, аялал, виз, байр түрээслэх, мал худалдах зэрэг олон төрлийн арга ашигласан залилангийн хэргүүд бүртгэгдсэн байна. Мөн тэтгэврийн данснаас мөнгө гаргаж өгнө, хамтран барилга барина, “Telegram”-аар даалгавар биелүүлээд мөнгө олно, шатахуун хямд үнээр нийлүүлнэ, “Alipay” цэнэглэх гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг залилах тохиолдлууд ч бүртгэгджээ.

Иймд иргэд цахим орчинд ирсэн үл таних холбоос дээр дарахгүй байх, байгууллагын нэр барьсан хуурамч зар, мэдээллийг сайтар нягтлан үзэж, мөнгө шилжүүлэхээсээ өмнө тухайн мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулахыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

С.Учрал

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА8 сар 7. 14:55Сүхбаатар боомтоор 4140 тонн АИ-92 автобензин оруулж ирлээ8 сар 5. 11:43Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 16 хүн нас баржээ8 сар 5. 11:42Өнөөдөр дараах замуудыг хэсэгчлэн хаана8 сар 5. 11:41Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна8 сар 5. 11:38Аялал жуулчлалын салбарын холбоод шатахууны хангамжаа яаралтай сайжруулахыг хүслээ8 сар 5. 11:37Боловсролын салбарын 2027 оны төсөвт олон нийтийн саналыг тусгана8 сар 5. 11:36Нутгийн баруун хэсэгт халж, зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно8 сар 5. 11:35Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд8 сар 5. 11:33Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол их байна8 сар 5. 11:33Японд хэт халалтын улмаас амьтны хүрээлэнгийн гурван эрслэн үхжээ8 сар 5. 11:32Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар сургуулийн хүртээмж, төрөлжсөн ахлах сургуулийн бэлтгэлийг хэлэлцэв8 сар 4. 23:27
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.