Үндэсний их баяр наадмын өсвөрийн сур харваанд 420 гаруй хүүхэд оролцож байна


7-р сарын 6
15 цаг 30 минут

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сур харваанд 420 гаруй хүүхэд оролцож байнаҮндэсний их баяр наадмын өсвөрийн сур харваа өчигдөр буюу энэ сарын 5-нд эхэлсэн. Энэ жилийн өсвөрийн сур харваанд 21 аймаг, нийслэлээс ирсэн 420 гаруй хүүхэд оролцож байна. Оролцогч хүүхдүүдийн тоо өнгөрсөн жилүүдийнхээс өссөн тул хоёр өдрийн турш үргэлжилж байна.

“Хүүхдүүд үндэсний өв соёлоо өвлөн, сур харваа сонирхох нь ихсэж байгаад баяртай байна. Оноо өндөртэй сайхан наадам болж байна. Хамгийн өндөр оноо 20 байгаагаас өсвөрийн харваачид баяр наадмын бэлтгэлээ сайн хангаж ирсэн нь харагдаж байна" ерөнхий зохион байгуулагч Я.Барамсай ярив. 

Өсвөрийн сур харваачдын сэтгэгдлээс хүргэе. 

Х.Чамин-Эрдэнэ /Дунд ангилал, 11 настай, Орхон аймгийн Хангарьд спортын клубийн харваач/, 

Би сур харваагаар хичээллээд зургаан сар болж байна. Анхны наадам маань учраас жаахан сандралтай, ээлжээ хүлээгээд сууж байна даа. Өөр юм бодохгүйгээр техникээ бодоод харвахаар сайн харваж чадаж байгаа. Сур харваа Монгол Улсын үндэсний өв, соёл, спорт болохоор дэлхийд таниулж, олон амжилт гарган аавынхаа нэрийг дуудуулах хүсэлтэй.

Наадам болгоноор зурагтаар сур харваа үзээд чадах вм шиг итгэл төрөөд хичээллэж эхэлсэн. Бусад спорт баг хамт олны хичээл зүтгэл шаарддаг бол сур харваа нь хувь хүн өөрөө хичээвэл амжилт гаргаж чадна. Сур харваа надад тэвчээр, хатуужил, хүмүүжил сургасан. Хүнийг хүмүүжүүлж, Монголынхоо өв соёлоо хайрладаг болгодог учраас сур харваа гоё спорт.

Ч.Тэнүүн /Балчир ангилал, 7 настай,  ХУД-ээс оролцож буй харваач/

Би долоон настай. Сурын спортоор хичээллээд нэг жил болж байнаа. Намайг энэ спорт руу аав л оруулсан. Анх удаа наадамд оролцож байгаа болохоор гоё байна. Сур харваа гоё спорт шүү, хичээллээрэй.

Ч.Цэцэгдарь /Өсвөрийн ангилал, Орхон аймгийн "Хангарьд" спортын клубийн харваач/

Сур харваагаар хичээллээд дөрвөн жил болж байна. Улсын чанартай тэмцээнд энэ жилээс л оролцож байна. Миний хувьд хамгийн анхны бөгөөд сүүлийн өсвөрийн наадам болж байна. Дараа жилээс насанд хүрэгчдийн ангилалд оролцоно. Анх сур харвааг нэг их сонирхдоггүй байсан. Аймгийнхаа наадмаар наадаж яваад сур харваа сонирхол татаж, нэг хүний нумыг  "Татаад үзэж болох уу" гэж асуутал чи дийлэхгүй гэж хэлсэн. Тэр үедээ шар хөдлөөд хичээллэж эхэлсэн.

Эхний нэг жил их шантарсан. Хичээнгүй, тэвчээртэй хүний хичээллэх спорт юм шиг санагдсан. Дараа жилээс нь амжилтууд гаргаж эхэлсэн. Хичээлээсээ чөлөө авч тэмцээнд оролцож, хээрийн бэлтгэлээсээ шууд ирсэн ч бэлтгэл сайн хангагдсан гэж бодохгүй байна. Өсвөрийн харваачид маш сайн бэлтгэгдэж ирсэн байна. Наадам ч өргөн цар хүрээтэй болж байгаад маш их баяртай байна.

Г.Саруулсанаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА8 сар 7. 14:55Сүхбаатар боомтоор 4140 тонн АИ-92 автобензин оруулж ирлээ8 сар 5. 11:43Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 16 хүн нас баржээ8 сар 5. 11:42Өнөөдөр дараах замуудыг хэсэгчлэн хаана8 сар 5. 11:41Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна8 сар 5. 11:38Аялал жуулчлалын салбарын холбоод шатахууны хангамжаа яаралтай сайжруулахыг хүслээ8 сар 5. 11:37Боловсролын салбарын 2027 оны төсөвт олон нийтийн саналыг тусгана8 сар 5. 11:36Нутгийн баруун хэсэгт халж, зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно8 сар 5. 11:35Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд8 сар 5. 11:33Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол их байна8 сар 5. 11:33Японд хэт халалтын улмаас амьтны хүрээлэнгийн гурван эрслэн үхжээ8 сар 5. 11:32Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар сургуулийн хүртээмж, төрөлжсөн ахлах сургуулийн бэлтгэлийг хэлэлцэв8 сар 4. 23:27
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.