УВС: Увс нуур-Улаангом чиглэлийн авто замыг ашиглалтад орууллаа


7-р сарын 6
15 цаг 24 минут

Увс нуур-Улаангом чиглэлийн 26.39 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад орууллаа. 

 Уг авто зам ашиглалтад орсноор иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл сайжирч, Увс нуур чиглэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлэх, тээвэр, логистикийн хүртээмжийг сайжруулах зэрэг ач холбогдолтой юм.

 Улсын төсвийн 46.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр тавьсан уг авто замын гүйцэтгэгчээр “Эйч кэй би интернэшнл холдинг” ХХК ажиллажээ.

 Увс нуур-Улаангом чиглэлийн авто зам нь Монгол Улсын хамгийн урт дугуйн замтайгаараа онцлог болж байна.

 Увс аймагт одоогоор Улаангом сумаас Тэс, Малчин, Хяргас, Зүүнговь, Цагаанхайрхан, Баруунтуруун сумыг холбох 165.5 км хатуу хучилттай авто зам, мөн Улаангомоос Ховд аймаг чиглэлийн 163.3 км хатуу хучилттай авто замын ажлууд ид үргэлжилж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

УИХ 35 удаагийн нэгдсэн хуралдаан, 127 удаагийн Байнгын хорооны хуралдаанаар 263 асуудал шийдвэрлэжээ1 цаг 11 минутын өмнөЦахим судалгаа, хуурамч линкээр үйлдсэн залилан хамгийн их бүртгэгджээ1 цаг 12 минутын өмнөҮндэсний их баяр наадмын өсвөрийн сур харваанд 420 гаруй хүүхэд оролцож байна1 цаг 13 минутын өмнөБНСУ: Хууль бусаар хүргэлтийн ажил хийж байсан 734 гадаадын иргэнийг илрүүлжээ1 цаг 14 минутын өмнөIII эмнэлгийн эрдэмтэн докторуудын бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ1 цаг 15 минутын өмнөШатахууны хангалт хэвийн, найдвартай үргэлжилж байна1 цаг 16 минутын өмнөМонгол-Хятадын найрсаг харилцаа: Хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа1 цаг 19 минутын өмнөУВС: Увс нуур-Улаангом чиглэлийн авто замыг ашиглалтад орууллаа1 цаг 19 минутын өмнөОХУ-д болсон өсвөрийн геологичдын олимпиадад монгол оюутнууд оролцжээ1 цаг 20 минутын өмнөДолоодугаар сарын 10-ны өдөр бөхийн барилдааны зөвхөн нэгийн давааг зохион байгуулна1 цаг 21 минутын өмнөҮндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр7 сар 3. 13:09БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ7 сар 3. 13:06
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.