Долоодугаар сарын 10-ны өдөр бөхийн барилдааны зөвхөн нэгийн давааг зохион байгуулна


7-р сарын 6
15 цаг 22 минут

ндэсний их баяр наадмын комиссын Бөхийн салбар хороо хуралдаж, гарсан шийдвэрийн талаар дараах мэдээллийг өглөө. Хурлаар гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн аж.

Нэгдүгээрт, үндэсний бөхийн барилдааны хуваарьт өөрчлөлт оржээ. Тодруулбал 2026.07.10-ны өдөр 11-17 цагийн хооронд үндэсний бөхийн барилдааны нэгийн давааг зохион байгуулна. Энэ барилдааныг иргэд үнэ төлбөргүй үзэх боломжтой. 

Хоёр, гурвын давааг 2026.07.11-ний өдөр, дөрвөөс дээш давааг 12-ны өдөр зохион байгуулах шийдвэр гарчээ. 

Хоёрдугаарт, Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагаас салбар хороонд албан бичиг хүргүүлсэн. Үүнд тодорхой нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхээ хасуулсан шийтгэлтэй холбоотой жагсаалтыг ирүүлсэн аж. 

Шийтгэлийн хугацаа нь дуусаагүй бөхчүүдийг бүртгэхгүй гэв. Ёс зүйн зөрчил гаргасан бөхчүүдийн асуудлын талаарх шийдвэр Үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурлаас гарна. 

Гуравдугаарт, Дэлхийн адууны өдрийг энэ сарын 13-ны өдөр зохион байгуулж байгаатай холбогдуулан уяачдын наадамд мөн ихээхэн ач холбогдол өгч байна. Тодруулбал тус өдөр Хүй долоо худагт 128 бөхийн барилдаан зохион байгуулахаар шийдвэрлэжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

УИХ 35 удаагийн нэгдсэн хуралдаан, 127 удаагийн Байнгын хорооны хуралдаанаар 263 асуудал шийдвэрлэжээ1 цаг 14 минутын өмнөЦахим судалгаа, хуурамч линкээр үйлдсэн залилан хамгийн их бүртгэгджээ1 цаг 15 минутын өмнөҮндэсний их баяр наадмын өсвөрийн сур харваанд 420 гаруй хүүхэд оролцож байна1 цаг 16 минутын өмнөБНСУ: Хууль бусаар хүргэлтийн ажил хийж байсан 734 гадаадын иргэнийг илрүүлжээ1 цаг 17 минутын өмнөIII эмнэлгийн эрдэмтэн докторуудын бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ1 цаг 17 минутын өмнөШатахууны хангалт хэвийн, найдвартай үргэлжилж байна1 цаг 18 минутын өмнөМонгол-Хятадын найрсаг харилцаа: Хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа1 цаг 21 минутын өмнөУВС: Увс нуур-Улаангом чиглэлийн авто замыг ашиглалтад орууллаа1 цаг 22 минутын өмнөОХУ-д болсон өсвөрийн геологичдын олимпиадад монгол оюутнууд оролцжээ1 цаг 22 минутын өмнөДолоодугаар сарын 10-ны өдөр бөхийн барилдааны зөвхөн нэгийн давааг зохион байгуулна1 цаг 24 минутын өмнөҮндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр7 сар 3. 13:09БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ7 сар 3. 13:06
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.