Венесуэль: Нуранги дор 8 хоносон иргэнийг аварч чаджээ


7-р сарын 3
13 цаг 02 минут

Венесуэль: Нуранги дор 8 хоносон иргэнийг аварч чаджээВенесуэль улсад зургадугаар сарын 24-нд болсон газар хөдлөлтөөс хойш найм хоногийн дараа Хернан Гил гэх эрийг нуранги доорооос эсэн мэнд гаргаж авч чадлаа. Түүнийг 140 тонн гаруй жинтэй нуранги дор байгааг аврагчид анх тогтоосноос хойш 100 гаруй цаг өнгөрсөн байсан юм. Чили улсаас ирсэн аврагч энэ ажиллагааг эргэлзээ байхгүй хамгийн төвөгтэй ажиллагаа гэдгийг хэлж байв.

Гэсэн ч Хернан Гил хүнд хэцүү байдлаас гайхамшиг адил гарч ирсэн гэдгийг Коста Рикагийн Улаан загалмай нийгэмлэгийн сувилагч Аллан Мадригал хэлжээ. Тэрбээр Гилийн бүдэгхэн уйлах чимээг анх сонсоод чихэндээ ч итгээгүй аж. Тиймээс өөр нэг аврагчаас "Би хий юм сонсоогүй биз дээ?" гэж хүртэл асуусан байна.

Газар хөдлөлт болох үед Гил авто зогсоолын подвалд байрлах бетон хийцтэй жижиг бүхээгт жижүүрлэж байжээ. Барилга нурсан хэдий ч бетон хийц нь түүнийг нөмөрлөж, аварсан бололтой. Гил аврагдсан хойноо хумс нь хүртэл гэмтээгүй, бүх зүйл нь зүгээр байгааг хэлжээ.

Дашрамд дурдахад, газар хөдлөлтөөс хойш нас барагсдын тоо 2300 хүрээд буй бөгөөд олон мянган хүн сураггүй хэвээр байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА8 сар 7. 14:55Сүхбаатар боомтоор 4140 тонн АИ-92 автобензин оруулж ирлээ8 сар 5. 11:43Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 16 хүн нас баржээ8 сар 5. 11:42Өнөөдөр дараах замуудыг хэсэгчлэн хаана8 сар 5. 11:41Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна8 сар 5. 11:38Аялал жуулчлалын салбарын холбоод шатахууны хангамжаа яаралтай сайжруулахыг хүслээ8 сар 5. 11:37Боловсролын салбарын 2027 оны төсөвт олон нийтийн саналыг тусгана8 сар 5. 11:36Нутгийн баруун хэсэгт халж, зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно8 сар 5. 11:35Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд8 сар 5. 11:33Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол их байна8 сар 5. 11:33Японд хэт халалтын улмаас амьтны хүрээлэнгийн гурван эрслэн үхжээ8 сар 5. 11:32Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар сургуулийн хүртээмж, төрөлжсөн ахлах сургуулийн бэлтгэлийг хэлэлцэв8 сар 4. 23:27
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.