ОХУ-д "Евро-3" стандартын шатахуун нийлүүлэхийг зөвшөөрчээ


7-р сарын 3
13 цаг 01 минут

ОХУ-ын Засгийн газар Европт 2000-2005 онд мөрдөгдөж байсан байгаль орчны хуучирсан шаардлага болох "Евро-3" стандартын шатахууныг 2026 оны эцэс хүртэл зах зээлд нийлүүлэхийг зөвшөөрчээ. Тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин долоодугаар сарын 2-нд гарын үсэг зурсан холбогдох тогтоолыг эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн байна.  

Энэ нь хүхрийн агууламж ихтэй шатахуун бөгөөд бензинд агуулагдах хүхрийн хэмжээ 1 кг тутамд 150 мг, харин дизель түлшинд 350 мг-аас хэтрэхгүй байх ёстойг тус улсын Эрчим хүчний яамнаас тодотгожээ. Орчин үеийн "Евро-5" стандартад хүхрийн агууламжид тавих шаардлага 15-35 дахин өндөр байдаг бөгөөд 1 кг тутамд ердөө 10 мг хүхэр байхыг зөвшөөрдөг байна. 

Засгийн газрын тогтоолд дурдсанаар, ийм төрлийн шатахууныг тусгайлан заасан хэд хэдэн үйлдвэр зах зээлд нийлүүлнэ. Бензинд тавих шаардлагыг бууруулах шийдвэр нь "дотоодын зах зээл тогтворгүйжихээс сэргийлэх зорилгоор авч буй арга хэмжээнүүдийн нэг болохыг дурдсан байна. Гэхдээ "Евро-3" стандартын бензин, дизель түлшид Евразийн эдийн засгийн холбооны (ЕАЭЗХ) нэгдсэн тэмдэглэгээ олгохгүй бөгөөд тус холбооны бусад гишүүн орны зах зээлд нийлүүлэхгүй байна. 

 Шатахууны хямралын шалтгаан

ОХУ-д үүсээд буй шатахууны хямрал нь Украины Зэвсэгт хүчин газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон түлш-эрчим хүчний цогцолборын объектуудад шат дараатайгаар цохилт өгч байгаатай холбоотой юм. Тавдугаар сарын сүүлчээр нийслэлийн шатахууны хэрэгцээний 40 орчим хувийг хангадаг Москвагийн "Капотня" газрын тос боловсруулах үйлдвэр нэг долоо хоногийн дотор хоёр удаа цохилтод өртсөн улмаас 2026 оны эцэс буюу 2027 оны эхэн үе хүртэл үйл ажиллагааг нь зогсоосны дараа хямрал улам даамжирсан байна.  

"Reuters" агентлагийн мэдээлснээр, Оросын бензиний үйлдвэрлэл өнгөрсөн оны зургаадугаар сарынхтай харьцуулахад 25 хувиар буурч, хоногт 85 мянган тонн болжээ. Тус улсын зуны улирлын шатахууны хэрэглээ өдөрт 110 мянган тоннд хүрдэг байна.  

Үүсээд байгаа хямралтай холбогдуулан Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрүүдийг оруулаад 40 гаруй бүс нутагт шатахууны борлуулалтад хязгаарлалт тавиад байгаа бөгөөд 85 субъектэд шатахуун тасалдсан тухай гомдол иржээ. Оросын бензиний нөөц сүүлийн гурван сард хэдэн зуун мянган тонноор буурсан талаар "Kpler" дүн шинжилгээний агентлаг мэдээлсэн байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА8 сар 7. 14:55Сүхбаатар боомтоор 4140 тонн АИ-92 автобензин оруулж ирлээ8 сар 5. 11:43Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 16 хүн нас баржээ8 сар 5. 11:42Өнөөдөр дараах замуудыг хэсэгчлэн хаана8 сар 5. 11:41Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна8 сар 5. 11:38Аялал жуулчлалын салбарын холбоод шатахууны хангамжаа яаралтай сайжруулахыг хүслээ8 сар 5. 11:37Боловсролын салбарын 2027 оны төсөвт олон нийтийн саналыг тусгана8 сар 5. 11:36Нутгийн баруун хэсэгт халж, зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно8 сар 5. 11:35Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд8 сар 5. 11:33Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол их байна8 сар 5. 11:33Японд хэт халалтын улмаас амьтны хүрээлэнгийн гурван эрслэн үхжээ8 сар 5. 11:32Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар сургуулийн хүртээмж, төрөлжсөн ахлах сургуулийн бэлтгэлийг хэлэлцэв8 сар 4. 23:27
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.